Тавантолгой түлш ХХК 3.5 км хатуу хучилттай зам ашиглалтад орууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 07 сар 17

​​​​​​​

Тавантолгой түлш компанийн бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох Налайх- Чойр чиглэлийн А0101 дугаартай улсын чанартай авто замаас Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэр хүртэлх 3,5 км хатуу хучилттай авто зам тавих ажил дуусаж өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ.

Тус ажлыг Сант баян бэрх ХХК 6-р сарын 1-ний өдрөөс 7-р сарын 10 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд 44 тн даац бүхий 3,5 км авто замыг 20см буталсан чулуун суурь, 4см суурь асфальт, 3см өнгийн асфальтаар хучиж төлөвлөгөөт хугацаандаа хүлээлгэн өглөө.

Нийслэлийн айл өрхийг түлш дулаанаар хангах ажилд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг 1800 гаруй ажилтан албан хаагчдынхаа аюулгүй байдал, хөдөлмөрийн орчин нөхцлийг сайжруулж, агаарын тоосжилтыг бууруулахад энэхүү ажил томоохон ач холбогдолтой юм.

May be an image of 9 people and road


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх