Тяньжины боомтоор гарч байгаа цуваануудын тоо нэмэгдэж байгаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 07 сар 22

БНХАУ-ын Тяньжин боомтод сүүлийн хоёр сар Монгол Улс руу хаягласан чингэлгийн тоо энгийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдэж бөөгнөрөл үүсч, иргэд ч ачаагаа авч чадахгүй 2-3 сар хүлээж байгаа. 

Боомтуудын ачааллын талаар Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос тодруулахад “Монгол Улс 39 боомттой. Үүнээс БНХАУ-тай 16 боомтоор хиллэдэг. Тяньжиний боомтын тээвэрлэлтийг вагон болон автомашинаар хийдэг. Хоёр, гуравдагч улсаас ирж буй ачаа тээвэр Тяньжинь боомтоос Эрээн-Замын-Үүдэд ирдэг. Энэ сарын эхний 16 хоногт Тяньжинаас Монгол руу 19 цуваа ачсан. Одоо гараад буй ачаа тээврийн бөөгнөрөл бол төмөр замын тээвэрлэлттэй холбоотой асуудал. Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвр энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд 24 цагаар ажилладаг болсон.

Ингэснээр 22.00 цагаас эхлээд өглөө 08.00 цагийн хооронд 300-400 тээврийн хэрэгсэл боомтоор нэвтэрч байна. Боомтод ачаалал үүсэх нь харьцангуй бага болсон. Баярын өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт долоодугаар сарын 10-15 хооронд амарсан. Төмөр замын боомт галт тэрэгний хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна. Боомтоор гарч байгаа цуваануудын тоо нэмэгдэж  байгаа” гэв. 

Одоогоор Тянжинь боомтод Монгол Улсын 5000 гаруй чингэлэг тээвэр ачигдаагүй, хүлээгдэж байгаа аж. Сардаа Тяньжин боомт дээр 3000-4000 чингэлгийн буулгалт хийгдэж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх