Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 01 сар 21

2015 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлшинэ, баруун хагаст багавтар үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 18-23 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 градус, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх