Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 22
Монгол Улс 2017 он гэхэд хаана хүрэх вэ. Эдийн засгаа өсгөж, хөл дээрээ бат зогсох уу. Эсвэл өрийн дарамтанд орж, дампуурах уу.
Энэ хоёр салаа замын эхэн дээр Засгийн газар зогсч байна. Монгол Улс дампуурах, эсвэл хөгжих эсэх нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдаас л хамаарна. Дампуурах уу, хөгжих үү. Мэдээж тодорхой эрсдэл бий. Монгол Улс 2017 онд Чингис бондын эхний төлбөрийг төлөх ёстой. Энэ төлбөрийг хэзээ, хэрхэн бүрдүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. 2015 болон 2016 оны төсөвт тодорхой үе шаттайгаар бондын төлбөрийн зардлыг тусгах саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан ч тэр нь дэмжлэг аваагүй. Ийм нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлж, валютын урсгалыг нээж өгөх нэг л гарц бий. Гэвч одоогоор гадаадын шууд хөрөнгө оруулалт дээр дорвитой өөрчлөлт харагдахгүй байна. Экспорт ч бас төдийлөн сэргэх хандлагагүй байгааг эдийн засагчид хэлж буй билээ. Нөгөөтэйгүүр Оюутолгойн асуудал гацаанаас хэзээ гарах нь ч тодорхой бус байна. Тавантолгой дээр яриа, хэлэлцээр эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар яг таг, тодорхой болчихсон зүйл алга.
Дээрээс нь УИХ Тавантолгойн асуудлыг дахиад л улстөржүүлэх вий гэх болгоомжлол байгааг ч нуух аргагүй. Энэ янзаар хэрвээ улстөржсөөр байвал юу ч хийж, бүтээлгүйгээр 2017 онтой золгохыг үгүйсгэхгүй шүү дээ. Хэрэв тэгэхэд хүрвэл улсаараа дампуурахаас өөр яах билээ. Ер нь бол 2017 оны хүнд хэцүү жилээс урьдчилан сэргийлэх ганц боломж нь энэ жил л болчихоод байна. Дараа жил гараад л сонгуулийн сезон орчихно. Улстөржилт, намчирхал зах замбараагаа алдана. Дээрээс нь сонгуулийн хүлээлт гээд хөрөнгө оруулалт ч татарчихна. Тиймээс Засгийн газар энэ ондоо багтаад Оюутолгой, Тавантолгой болон өөр бусад асуудлаа шийдэж, 2017 онд төлөх ёстой их мөнгийг бэлтгэх хэрэгтэй болов уу. Уг нь гадаадаас валют орж ирэх нөхцөл, боломж хомс, экспорт нэмэгдэхээргүй байгаа энэ үед Засгийн газар өрийн хязгаарыг 70 хувьд хүргэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харамсалтай нь дэмжлэг авч чадаагүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.