Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
6 цагийн өмнө
УБТЗ-ын нийт ажилтнуудын 60 шахам хувийг залуучууд эзэлж байгаа нь тус нийгэмлэгийн өмнөө тавьсан зорилтыг биелүүлэхэд залуучуудын оролцоо, идэвх зүтгэл чухал болохыг харуулж байгаа юм.
Залуучуудын хүчийг нэгтгэж, бодлогоор зангидаж, идэвх зүтгэлийг нь өрнүүлэхэд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн нь нийгэмлэгийн дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, шинэ технологи, инновац нэвтрүүлэх гол хүч болж байгаа юм. УБТЗ-ын удирдлага Залуучуудын байгууллагаа байнга дэмжиж, нягт хамтран ажиллаж байна.
Чуулганы нээлтийн арга хэмжээнд Замын удирдлага оролцож баяр хүргэж үг хэлэв. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын шинэ тэргүүнээр А.Энх-Амгалан сонгогдов.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.