Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 11 сар 25

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад байдаг боллоо. Дахиад нэг зүйл Танхимын гишүүдийн дунд яригдаж байна.

Тодруулбал, Танхимын зарим удирдлагын оролцоотой 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд үүсгэн байгуулагдсан нэр бүхий компани “Эрдэнэт”-ээс 120 тэрбум төгрөгийн тендер авчээ. Улмаар тус компаниас захирал П рүү нь 24 тэрбум, нягтлан бодогч Ц руу нь 15 тэрбум төгрөг нь очиж, Танхимын нэг удирдлагын хувийн компани руу 500 сая төгрөг “…Зээл” хэмээн шилжжээ. Түүнчлэн Танхимын данснаас 2022 оны арванхоёрдугаар сард 2 сая ам.доллар мөнөөх компани руу шилжсэн байж болзошгүй байна. Энэхүү асар өндөр дүнтэй тендер хийгээд эдгээр маш том мөнгөний гүйлгээнүүд хууль хяналтынхны анхаарлыг татаад эхэлсэн бололтой.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх