Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 22
・ 5
Өртэй монголчууд өөдлөх vv, уруудах уу гэдэг ацан шаланд бид улсаараа орчихоод байгаа цаг vе. Тэгвэл юун өөдлөх бvр уруудах зам руугаа орж байна. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн хугацаанд монголчууд гадны өндөр хөгжилтэй улс орноос зөвлөх vйлчилгээ гэх нэртэй асар vнэтэй хууль зvйн болон эрх зvйн тусалцаа vзvvлэх vйлчилгээг авч тvvнээс нь маш олон хvн мөнгө цохиж байсан vе ч бий.
Ингээд зөвлөх vйлчилгээтэй холбоотой хэд, хэдэн жишээг дурьдахад Тухайлбал, төрийн өмчит компани болох “МТЗ” 2011 оны гуравдугаар сарын 01-ний өдөр АНУ-ын алдарт "McKinsey& company” гэдэг компанийг Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын зөвлөхөөр авч байсан. Энэ зөвлөх компанийн ажлын хөлс жилийн 5.650.000 ам.доллар болж байсан. Тухайн vед дансандаа 200 сая төгрөгтэй “МТЗ” төрийн өмчит компани энэ их төлбөрийг яаж төлөх вэ гэсэн асуудал гарч байсан. Ингээд тус газар тухайн vеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай зөвшилцсөний эцэст гурван илчит тэргээ банканд барьцаалан 5.650.000 ам.долларыг зөвлөх багт өгөхөөр болсон байдаг. Гэтэл уг компани нь жил хvрэхгvй хугацаанд “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗV-г хийж өгчихөөд алга болж байсан тvvхтэй. Мөн “МИАТ” компани Хонгконгийн “Seabury”,гэх зөвлөх vйлчилгээний компаниас бизнес төлөвлөгөө буюу зөвлөх vйлчилгээг авч байсан.
Тухайн vед дээрх хоёр том газрыг асар өндөр өртгөөр зөвлөх vйлчилгээ авлаа хэмээн хэл ам гарч байсан. Тухайн vед эх баригчид ийм өндөр vнэтэй vйлчилгээг авч яадаг юм. Манайд нэртэй сайн, сайн хуулийн фирм болон зөвлөгөө өгөх олон хуульч нар бий хэмээн хөхөө шиг донгодож байсан цаг саяхан.
Тэгвэл өчигдрийн хамгийн дуулиан тарьсан нэг сэдэв нь “Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс 17 тэрбум төгрөгөөр эрх зvйн зөвлөх vйлчилгээ авах болсон нь хамгийн халуун сэдэв хийгээд олны анхаарлыг татсан vйл явдал боллоо. Уг нь дээр хэлсэнчлэн бид Америкийн хуулийн фирмээс зөвлөх vйлчилгээ авах нэрээр их хэмжээний валют урсгасан. Энэхvv vйлчилгээ нь бидэнд ач тусаа өгсөн нь амьдрал дээр огт харагдахгvй байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Тиймээс л монголчууд бид өөдлөх vv, уруудах уу гэдэг хэлц vг гарчихаад байна. Манай эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгvй байгаа энэ vед эх баригчид ямар нvдээр харж энэхvv 17 тэрбум төгрөгийн зөвлөх vйлчилгээг авах болов гэдэг нь ч хачирхалтай. Гэхдээ энэхvv төслийн ажлыг маш олон гишvvд эсэргvvцэж ард тvмнээсээ санал асуулга хvртэл явуулж эхлээд байна. Хачирхалтай нь заавал ч vгvй гадны компанид энэхvv 17 тэрбум төгрөгийг өгч байгаа нь нөгөө л нэг мөнгө төгрөгний өгөө, авааны асуудалтай холбоотой байж ч мэднэ. Уг нь энэ оны төсвийн тодотголд Засгийн газрын эх vvсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн.
Vvнээс нь дээрх 17 тэрбум төгрөгийг АНУ-ын” Painter Law Firm" компаниас хуулийн эрх зvйн зөвлөгөө авахад зориулж төсөвлөсөн байгаа юм. Эл компанийн нэрийг харахад яалт ч vгvй монолчуудын бидний эчнээ танил компани болж харагдаад байна.
Тодруулбал, тус хуулийн зөвлөх компани нь алдарт Батаарын ясны асуудлаар баахан хөлс мөнгө авч байсан гэдгийг хvн бvхэн мэдэх байх. Юутай ч энэ бvхнээс харахад манай улсын эдийн засаг тэгтлээ их дордоогvй бололтой гэж ойлгож ч болохоор. Угаасаа хасаж болох бvхий л зvйлийг танаж, шаардлагагvй гэж vзэж болох бvх л зардлыг багасгах бодлого барьж байгаа. Нэгэнт улсаараа бvсээ чангалах горимд шилжчихээд байгаа энэ vед гадны хуулийн фирмд өгөх мөнгөө дотооддоо авч vлдээд өөрсдийнхөө мундаг гэсэн боловсон хvчнvvдээс хуулийн vйлчилгээ авч болдоггvй юм байх даа гэсэн бодол төрөхийг нуух юун. Аль эсвэл нөгөө нэг мундаг одон гавьяа шагнал аваад байсан эрдэмтэн, докторууд маань “Эрдэнэс Оюултолгой” ХХК-д зөвлөгөө өгч чадахгvй боловсрол нимгэнтэй хvмvvс юм бол уу.
Хэдийгээр өндөр хөгжилтэй Америк мэтийн улс оронд 17 тэрбум төгрөг зvгээр л чихрийн цаас ч байж мэднэ. Гэхдээ энэ нь манай улсын эдийн засагт нэлээн их хөрөнгө оруулалт хийх хэмжээний мөнгө байлтай.
Эх сурвалж:
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.