Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 12 сар 06

Төрийн банк, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ.

Тус санамж бичгийг байгуулсан нь ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих, иргэд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг мэдээлэл өгөх ажлын эхлэл юм. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Тэргүүн дэд захирал Д.Сугар, Тогтвортой санхүүжилтийн холбоог төлөөлж Ерөнхий менежер Д.Энхлин болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Байгаль орчны доройтол нь Дэлхий нийтээр анхаарал хандуулж буй томоохон асуудал болоод байгаа төдийгүй Төрийн банк холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санал болгох, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр манлайлан ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.

Итгэл төгс Ногоон ирээдүй

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх