Өдөртөө -10…-12 градус хүйтэн

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 12 сар 18

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Монгол-Алтай, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх