“Дэлхийн цирк Монголд” шилдэг үзүүлбэртэйгээр эргэн ирлээ

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2025 03 сар 26

“Дэлхийн цирк Монголд- 2025” олон улсын циркчдийн хамтарсан тоглолтыг ирэх дөрөвдүгээр сарын 12-оос тавдугаар сарын 11-ны өдрийн хооронд “AIC Steppe arena”-д толилуулах гэж байна.

Энэхүү тоглолтод Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны шилдэг циркчид хуран чуулж, өөрсдийн шилдэг үзүүлбэрүүдээ хүргэх болно.

Циркийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзүүлэхээс гадна дэлхийн шилдэг алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирж, циркийн урлагийг шимтэн сонирхогчид, гэр бүл, хүүхэд багачуудын хувьд мартагдашгүй дурсамж үлдээхээр зэхжээ.

Тоглолтын тасалбарыг ticket.mn -ээс худалдан авах боломжтой бол дэлгэрэнгүй мэдээллийг 9898-5959 дугаарын утсаар лавлаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх