Улс төрийн намууд 17-хон хүний халаасанд багтчихсан юм биш үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 25 ・ 2

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах сайдуудыг эцэслэн батлахад л шөнө дөл хүртэл хуралдаж рекорд тогтоосон улстөрчид өнгөрөгч баасан гарагт Төсвийн тодотголтой холбогдуулан шөнөөр хуралдав. 22.00 цаг хүргэж өндөрлөсөн энэ хуралдааны голлон хэлэлцсэн асуудлын нэг нь дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгож, энэ хүрээнд төсвөөс зарцуулагдаж байгаа мөнгийг хэмнэх асуудал байв. Төрийн байгуулалтын байнгын хороо хамгийн өндөр ирцтэйгээр хуралдаж, УИХ-ын чуулганд улстөрчид маань маш идэвхтэй оролцов.

Учир нь өмнөх өдөр нь Төсвийн тодотголын хоёрдахь хэлэлцүүлгийг хийсэн Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр дэд сайдын орон тоо, холбогдох зардлыг хасах саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гаргаж, байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэ саналыг дэмжсэн нь улстөрчдийг сандралд оруулсан юм. Тэр оройдоо бүлгүүд шөнөөр хуралдаж, баасан гарагийн өглөө Төрийн байгуулалтын байнгын хороо 100 хувийн ирцтэй хуралдав. Дэд сайдаа хамгаалж үлдэх шалтгааныг ч тэд Р.Гончигдорж гишүүнээр гаргуулж дөнгөлөө.

Учир нь Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын хүрээнд уг асуудлыг дэмжиж болох ч дэд сайдын албан тушаалыг зөвшөөрсөн бусад хуулиуд зөрчигдөх учраас хууль хоорондын зөрчил гарсан гэх саналыг Р.Гончигдорж гишүүн гаргаж, Төрийн байгуулалт уг асуудлыг хэлэлцсэн билээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүд энэхүү хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, дэд сайдуудыг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн гэсэн үг. Дэд сайдуудыг 17 болгох саналыг намууд хаалга үүдээ савж, хэрэлдэж хэлэлцсээр арайхийн баталсан нь саяхан.

Гэтэл дэд сайд болж цайллага дайллага зохион байгуулчихсан хүмүүсийг хасах санал дэмжигдсэн нь тэднийг шөнөөр хуралдаж, сандраах шалтгаан болжээ. Зарим нь С.Ганбаатарын хүншгүйг нь гайхаж, дайллага цайллагаа хийчихсэн, намынхаа дарга нарыг атгачихсан мөнгөлөг дэд сайдууд маань намын дарга руугаа утас цохиж сандраажээ. С.Ганбаатар гишүүн ч энэ өдрүүдэд ардын баатар боллоо.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 26/

    АРДЧИЛАЛЫН ИЧИХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙЧИД НААД ЗАХЫН ХҮНИЙ МӨС ЖУДАГГҮЙ АЛТАНХУЯГИЙГ ХАР Л ДАА БАЯРЦОГТ ГЭЖ ХУЖАА БАЙНА ҮХЭХДЭЭ ТАМД ОЧИЖ ТАРЧЛАХ ХҮМҮҮСИЙН ЭХНИЙ ЖАГСААЛТ

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 25/

    Гончигдорж пздк дандаа хор найруулж явах юм.

    Хариулах