+15…+17 градус дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 5 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.

2025 оны 05-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25...+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +14…+16 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх