Ц.Нямдорж: Засгийн газраас баталгаа гаргах нь “Чингис” бондоос ч илүү аюултай

Улстөр ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 29
Ц.Нямдорж:  Засгийн газраас баталгаа гаргах нь “Чингис” бондоос ч илүү аюултай
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн 73.8 хувь нь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Засгийн газрын баталгаа гаргах талаар хөндсөн юм байна. Үүний дараа Урт нэртэй хуулийн дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого Монгол Улсыг төлөөлж гадаадад суух Элчин сайдуудыг томилох эсэх, Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өрийн удирдлагын хуулийн төслийн талаарх гишүүдийн байр суурийг товчлон хүргэе 

Ц.Нямдорж: -Засгийн газрын өрийн ба- талгаа гаргуулагч нь гэрээнд заасан төл- бөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс Засгийн газар төлнө гэж тодорхойлсон байна. Засгийн газраар баталгаа гаргуулж байгаад баахан зээл авдаг түүнийгээ гадагшаа урсгачихаад хойноос нь очоод хэвтчихдэг. Эрсдлийг нь Засгийн газар, татвар төлөгчид хүлээгээд суух юм байна л даа. Засгийн газрын баталгаа гаргана гэдэг чинь эцсийн дүндээ “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын зээлээс ч илүү аюултай үзэгдэл шүү. Би энэ зовлонг амссан хүний хувьд хэлж байна. Түүнээс гадна өрийн хэмжээ янз бүр болж байгаад 58.3 хувиар баталсан. Саяхан би нэвтрүүлэг үзэж байтал Оросын гадаад өрийн улаан шугам 12, Украйных 64 хувьтай байна. Украйнд бослого, дайн байлдаан болсноос хойш маш их зээл авч байгаа. Гэтэл тайван амгалан манай орны улсын өрийн хэмжээ 58.2 хувьд хүрчихсэн байна. Ийм нөхцөл байдалд шилжлээ. Энэ төслийн гуравдугаар зүйлд Засгийн газрын өрийн баталгааг энэ хуулиар төсвийн харилцаанд хамаарч болзошгүй өр төлбөрийн асуудлыг бусад хуулиар зохицуулна гэж заасан байна. Төсвийн харилцаанд хамаарч болзошгүй өр төлбөр гэдэгт чухам юу багтаж байгаа юм бэ. 

Ж.Эрдэнэбат: -Одоогийн байдлаар Зас- гийн газрын баталгааны өрийн үлдэгдэл хоёр их наяд 850 сая төгрөг байгаа. Цаашдаа Засгийн газар баталгаа гаргасан тохиолдолд УИХ-аар баталгааны дээд хязгаарыг нь заавал батлуулах учиртай. Энэ нь ДНБ-ий 20 хувьд нийцэж байх ёстой. Засгийн газар тухайн баталгаа гаргаж байгаа төсөл болон хэмжээгээ УИХ-аар батлуулна. Гишүүд “Энэ төсөл манай эдийн засгийг тэлэх үр ашигтай юм байна. Баталгаа гаргаж болох юм байна” гэсэн шийдвэрээ УИХ-аас гаргана. Ийм шийдвэр гаргасны дараа Засгийн газар баталгаа гаргана. Үүнийгээ баталгаажуулах санг бий болгох юм. Засгийн газраас баталгаа гаргуулсан хуулийн этгээдээс тодорхой хэмжээний эх үүсвэрийг энэ сандаа бүрдүүлнэ. Эдийн засагт ашигтай төслийг санхүүжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах нь 100 хувь эрсдэлтэй зүйл болохгүй. 

С.Бямбацогт: -Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш 2012 оныг хүртэлх хугацаанд харьцангуй хөнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай зээл авдаг байсан. 2012 оноос хойш арилжааны, богино хугацаатай, өндөр хүүтэй нэлээд хүнд нөхцөлтэй зээл авдаг болсон. Энэ асуудлыг ярих цаг нь болсон. Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 9.7 тэрбум ам.доллар, нэг хүнд ноогдох зээлийн хэмжээ зургаан сая төгрөг болсон. Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллага нь хоорондоо өртэй, иргэд нь тэтгэвэр, цалингийн зээл гээд бүхэлдээ өрийн сүлжээнд холбогдчихсон байгаа. Улс маань эхлээд Өрийн удирдлагын тухай хуулиа боловсруулж баталж, өр зээлээ ямархуу байдалтай авах, зарцуулах, эргэн төлж байх асуудлаа шийдэх нь зөв. 

С.Ганбаатар: -Засгийн газар Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц зээл авах тохиолдолд энэхүү зээлийн нөхцөл, хугацааг Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр шийднэ гэсэн байна. Нөлөөлөхүйц гэж яг ямар хэмжээг хэлж байна вэ. Тухайн төсөл арга хэмжээний төр лөөс хамааран ТЭЗҮ-г хийсэн байх гэж бай гаа. Дээр нь сайн, муу өр гэж байдаггүй. Өрийг сайн зүйлд зарцуулж байна уу, саар зүйлд зарцуулж байна уу гэдэг нь гол асуудал. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр сайн төслийг барьж авах хэрэгтэй. 

А.Бакей: -Зээл авна гэдэг эрсдэлтэй алхам. Гэхдээ айгаад огт зээл авахгүй байх нь ч хаашаа юм. Өрийн удирдлагын тухай биеэ даасан хуультай болох ёстой. Зээл аваад түүнийгээ үр дүнтэй, зөв ашиглавал эдийн засагт хэрэгтэй. Харин эсрэгээрээ буруу зүйлд үрэн таран хийвэл хямрал болно. Засгийн газраас өрийн баталгаа гаргана. Энэ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа Эргээд төсөвт дарамт учруулна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас ямар төсөлд хэдэн төгрөгийн баталгаа гаргасан байдаг юм бэ. Дээрх баталгаа нь хэр эрсдэлтэй байсан тухай мэдээлэл хэрэгтэй байна. 

Сангийн дэд сайд С.Пүрэв: -Өнөөдрийн байдлаар долоон чиглэлээр Засгийн газрын баталгаа гаргасан байна. “Хөгжлийн банк”-инд дөрөв, МИАТ компанид 2.5 их наяд төгрөгийн нэг баталгаа гаргасан. “Хөгжлийн банк”-ных олон улсын хөрөнгө оруулагчдад зориулсан байсан. Японы олон улсын хөрөнгө оруулагч Хятадын Хөгжлийн банкинд хэрэгжүүлсэн төсөлд Засгийн газрын баталгаа гаргасан байна. Үүнээс МИАТ-ийн баталгаа өөрөө хариуцаад төлөх ёстой. Үр дүн гэхээсээ илүүтэй эргэн төлөгдөх чадварын хувьд МИАТ дээр жаахан асуудал байгаа. 

Ө.Энхтүвшин: -Төсвийн тогтвортой байд- лын хуульд улсын өрийн талаар зургаан тодорхойлолт бий. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын өрийг хасчихаад дахин өр тавих боломж нээгдлээ гэж хараад байгаа юм биш биз. Тэгвэл энэ тун хэцүү байдалд орно шүү. Санхүүгийн түрээс гэж чухам юу вэ. Улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд өр үүсгэж болно гэсэн асуудал хөндөг- дөж байна. Энэ болохгүй зүйл. Монголбанк валютаа дуусгачихлаа, одоо гадаадаас өр тавих хэрэгтэй гэж ярьж болохгүй. Сон гуулийн өмнө валютын ханшийг барих нэрийдлээр янз бүрийн зүйл хийх вий. 

-Ж.Батзандан: -Өрийн удирдлагын ту- хай хуулийг Засгийн газраас өргөн бариад удаж байгаа. Энэ хуулийг өргөн барьж байх үеэс эдийн засгийн нөхцөл байдал нэлээн өөрчлөгдлөө. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын зүгээс тавьсан өрийн хэмжээ тоогоо алдсан. Зах замбараагүй, удирдлагагүй явж ирсэн. Зээлийн хувьд Засгийн газар өөрийгөө захирч, УИХ-аар хэлэлцүүлдэг болох бодолтой байх шиг байна. Гэхдээ дураараа дургих боломжийг нээсэн байна. Өрийн удирдлагын тухай хуульд хувийн хэвшлийнхний өр хамаарахгүй гэсэн. Монгол Улсын өрийг улсын, хувийн гэж ангилахад хүнд байгаа.
 
Ц.ОЮУНТУНГАЛАГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх