Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 01
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх хэдэн жилийн хугацаанд Монгол Улс аль замаар явах вэ гэдгийг ард түмнээсээ асууж эхэллээ.
Үүрэн телефоны оператор компаниудаар дамжуулан өнгөрсөн бямба гарагаас эхлэн санал асуулга явуулж байна. Монгол Улс аль замаар явах вэ. Нэгдүгээрт, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Хоёрдугаарт, ирэх нэг жил гарангийн хугацаанд бүсээ чангалж, эдийн засгаа сахилга баттай болгох. Иргэд энэ хоёр замын аль нэгийг нь сонгож, мессеж илгээж эхэллээ. Мягмар гарагийг дуустал мессеж санал асуулга явна. Ингээд мягмар гарагийн орой санал асуулгын үр дүн хэрхэн гарахаас хамаарч Ерөнхий сайд мэдэгдэл хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
Ямартай ч аль замаар явахаас улсын хөгжил цаашдаа хэрхэх нь хамаарна. Нэгдүгээр зам уу, хоёрдугаар зам уу. Аль нэгийг нь сонгох ёстой. Гуравдугаар зам гэж байхгүй гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн. Гэхдээ ийнхүү санал асуулга явж эхэлсэнтэй холбоотойгоор шүүмжлэлүүд ч нэлээд өрнөж байна. Нэгэнт хөгжлийн бодлого юм бол яагаад нэг жил, эсвэл 1.6 жил буюу ийм богино настай байна вэ. Хөгжлийн биш, аргацаах бодлого юм биш үү гэх шүүмжлэл бий. Нөгөөтэйгүүр эрхэм Ерөнхий сайд өөрөө илүү шийдэмгий байж, шийдлийн, дэмжлэгтэй, шуурхай Засгийн газрыг байгуулна гэдгээ хэлж байсан. Гэтэл бүтэн хоёр сар өнгөрчихөөд байхад, одоо “Бид хаашаа явах вэ” гэж асууж байгаа нь ёс суртахуунгүй, анхнаасаа ямар ч бэлтгэлгүй байсныг харууллаа гэж байгаа юм. Хоёр замын аль нэгийг бус хоёуланг нь давхар хэрэгжүүлж яагаад болохгүй гэж... Ийм асуулт ч шүүмжлэлийн эргэн тойронд гарч байна.
Хэдий энэ мэтээр олон шүүмжлэл өрнөж байгаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санал асуулгаа явуулаад эхэллээ. Өөрийнх нь хэлснээр бол санал асуулгын дараа Засгийн газар ард түмнээсээ аль нэг замаар нь зоригтой явах “виз өвөртлөх” учиртай.
Тэгвэл энэ хоёр замын аль нь ямар ялгаатэй вэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.