Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 02
・ 2
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Монгол хүний төлөө” нэртэй нам байгуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар хэвлэлээр бичиж буй.
Тэгвэл тэрбээр “Монгол хүний төлөө” нам бус “Хөдөлмөрийн үндэсний нам” буюу “ХҮН” нэртэй намыг байгуулахаар бүх бэлтгэлээ хангачихсан байгаа аж. Харамсалтай нь түүний намыг Улсын дээд шүүх бүртгэж авахаас татгалзсэн гэх мэдээлэл байгаа юм.
Түүний намд УИХ дахь бие даагчдын бүлгийн гишүүдээс гадна АН, МАН, МАХН, МҮАН-аас гээд бүх намын гишүүд орно гэсэн албан мэдээлэл ч байна. Хамгийн сонирхолтой нь тус намд “Женко” Х.Баттулга орно гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тэднийг ойрноос хоорондоо их сайн харилцаатай байж бие, биенээ өмөөрч дуугарах болсноос харвал уг яриа үнэн байж магадгүй юм.
Ийнхүү С.Ганбаатарын тэргүүлэх улс төрийн шинэ нам удахгүй гарч ирэх нь. Уг нам нь мэдээж сайн сөрөг хүчин байх нь тодорхой. Тэдний гол бодлогуудын нэг нь сөрөг хүчний орон зайг дүүргэж түүнд чиглэгдэх юм байна.
2016 оны сонгууль болоход жил хагасын хугацаа үлдсэн. Энэ хугацаанд сонгуулийн тухай хуулиа өөрчилж амжихгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэж улс төр судлаачид ярьж байгаа. Тэгэхээр одоо хэрэгжиж буй холимог тогтолцоогоороо ирэх сонгуулийг зохион байгуулах нь тодорхой болоод байна. Бүр тодруулбал, тодорхой хувь нь тойрогт өрсөлдөж УИХ-д орж ирдэг бол нөгөө хэсэг нь намын квотоор гишүүн болно гэсэн үг.
Нөгөөтэйгүүр АН, МАН гэсэн том намуудад итгэх иргэдийн итгэл навс унаж байгаа энэ үед тус намд том орон зай байна гэсэн үг. Тэгэхээр “ХҮН” нам ирэх сонгуульд ялалт байгуулах том боломж харагдаж байгаа юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.