Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 05
Ардчиллал бол ил тод байдал. Ардчилагчид болохгүй бүхнээ олны өмнө нээлттэй ярьдаг. Жирийн дэмжигчээсээ авахуулаад улс төрийн лидерүүд нь хүртэл асуудлыг хурцаар шүүмжилдэг хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг намд дахин нэг фракци төрөхөд бэлэн болжээ.
Сүүлийн өдрүүдэд саарал ордноор АН-д “Соёмбо” хэмээх шинэ фракци “төрөх” гэж байна гэсэн бор шувуу нэлээд эрчимтэй нисч эхлэв. Тодруулбал “Алтангадас”-ын голлох хүмүүсийн нэг болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гэх эрхмүүд энэхүү компанит ажлыг өрнүүлж буй сурагтай. “Соёмбо” фракцийг АН доторх хамгийн их “хорчин” гишүүн гэгддэг С.Баярцогтыг үүсгэн байгуулж буй гэнэ. Үүсгэн байгуулагч С.Баярцогт нь монголчуудад анх оффшор данс гэдэг ойлголтыг мэдрүүлсэн. Тэрээр өөрийнхөө хөрөнгийг гадаадад нууц данс байгуулан байршуулаад өөрийгөө Хятадын С.Баярцогт хэмээн бичиж баахан хүмүүсийг будилуулаад амжсан сэргэлэн нэгэн. Тэд “Алтангадас” дахь өөрсдийн эелэлдэн дагалдагчид болон бусад фракциудаасаа нэр нөлөө ихтэй, мөнгөтэй эрхмүүдийг “Соёмбо” руугаа чангааж яваа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар будаг нь ханхалсан “Соёмбо”-д УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Монголын залуучуудын холбооноос уг гарвалтай гишүүд, улстөрчид, УИХ-ын гишүүн Г.Батхүү зэрэг хүмүүсийн нэр одоогийн байдлаар яригдаж буй аж.
Ардчилсан намд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг өөр хоорондоо сандал ширээний төлөө цаг ямагт “алалдан, тэмцэлдэж” явдаг Алтангадас, Шонхор, МоАХ, Нэг ардчилал гээд дорвиунаасаа дорой хүртлээ фракци олон бий. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд нам дотроо ноёрхож улс төрийн чиг шугамыг нь гэрэлтүүлж явсан “Алтангадас” өнөөдөр эрх мэдэл, эрч хүчээ ийнхүү алдаж, хүч нь тарамдаж эхлэв бололтой. Магадгүй сүүлийн хэдэн жилд Н.Энхбаяраас хойш төрсөн гайгүй лидерүүдийн нэг Н.Алтанхуягаар толгойлуулсан энэ фракци Ардчилсан намыг гурван ч том сонгуульд ялуулж, орон нутгийн нэлээд хэдэн сонгуульд засаглах эрх авч явсан нь түүх болох үлдэх нь.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.