Өс өвөрлөсөн шалтгаан буюу Монголын ард түмэн Оюутолгойн ордоосоо хувь хүртэх аз дутсаны учир

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 05

- Оюутолгойн гэрээ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарч байжээ -

 
“ Монгол түмний 100 эрхэм” нэвтрүүлгийг монголчууд ихэд сонирхон үздэг билээ. Сүүлийн үед хийгдсэн энэ нэвтрүүлгүүдээс хоёр цаг гаруй үргэлжилсэн нэгэн нэвтрүүлэг бүр ч анхаарлыг нь татсан гэж хэлж болно. Яагаад гэвэл, харийн оронд эмчилгээ хийлгэн байгаа Намбарын Энхбаяр энэ удаагийн нэвтрүүлэгт оролцож, болж өнгөрсөн олон үйл явдлын бодит үнэнийг ярьсан болохоор үзэгч олон анхааран үзсэн нь учиртай байлаа.
 
Гэтэл энэ нэвтрүүлгийг бэлтгэж үзүүлсэн “Herointertaiment”-ийн хамт олныг ихэд дарамталсан л гэнэ, мөн нэвтрүүлгийг гаргасан, гаргах гэж байсан 10 гаруй телевиз рүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж, Н.Энхбаярын тухай нэвтрүүлгийг гаргаж болохгүй гэж үүрэг өгсөн л гэнэ.
 

Н.Энхбаяр гэдэг энэ хүн ер нь юу болчихсон юм бэ? Сицилийн мафийн толгойлогчийг баривчилж байгаа мэт олон зуун цагдаа оролцсон сүр дуулиантай баривчилгаа, телевизээр нийтэд  харуулсан боловч гэм буруутай юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлээгүй шүүх хурал, дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ хэмээн монголын бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан кампанит сурталчилгаа гээд Монголд ганцхан аюултай хүн байна, тэр нь Намбарын Энхбаяр гэх шиг олны анхаарлыг зориуд татаж, энэ хүнийг аюултай хүн мэтээр харуулахыг хичээгээд  байгаагийн учир шалтгаан юунд байна вэ? Өвчний учир харьд эмчлүүлж байгаа түүнийг эх нутагтнь ирүүлэхийг төрийн  зарим өндөр албан тушаалтнууд хүсэхгүй байгаа бололтой. Үүний тулд дахиад “эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ”, “прокурорын эх сурвалжаас…” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе  цацдаг болжээ. Тэр  ч байтугай “ Н.Энхбаяр Монголоосоо явж, Солонгосын иргэн болжээ” гэж улаан цайм гүтгэж ч үзэв. Энэ бүгд Н.Энхбаярыг муухай хүн болгож харагдуулах, монголчуудад нь жигшүүлэх  зорилго агуулаад байх шиг санагдах юм. Энэ бүгдийгээ урьдаас нарийвчлан бодож боловсруулсан төлөвлөгөөний  дагуу л  хэрэгжүүлээд байгаа бололтой юм.
 
Нэг хүнд яахаараа ийм хэтэрхий гэмээр хүч хаяад байгаа хэрэг вэ?  Монголын хуулийн байгууллагад өөр хийх ажил байхгүй юү? Үнэхээр итгэл үнэмшилтэй бол ч яахав, хуулийн байгууллагыг зөвтгөж болох юм. Гэтэл болж өнгөрсөн болон одоо ч явагдаад байгаа үйл явдлыг хараад байхад Н.Энхбаярыг заавал ямар нэгэн хэрэгт холбогдуулах гэж хатуу зорилго, даалгавартай мэт ажиллаад байгаа нь гайхмаар.
 
Энэ бүх үйл явдлын өрнөл, факт баримт нүдэн дээр ил байгаа болохоор, ер нь цаад учир шалтгаан нь юунд байгаа юм бол гэж сонирхоход хүргэв.
 
Бүхий л нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд байвал нэг л зүйл улам бүр тодроод байх юм.
 
 
Эдгээр учир шалтгаануудын нэгний тухай өгүүлье.
 
Н.Энхбаяртай  тооцоо хийн, улстөрийн тавцангаас арчихаар өс өвөрлөсөн  зохион байгуулалттай үйл ажиллагаа нилээн эртнээс эхтэй ажээ. Тодотгож хэлбэл, эхлээд Оюу толгойг 51 хувь, цаашдаа 100 хувь монголын ард түмэн ашиглах ёстой гэж Н.Энхбаяр ярьж, тэмцэж эхэлснээс бүх зүйл эхэлсэн аж.
 
Намбарын Энхбаяр Оюу толгойн гэрээг монголчууддаа ашигтайгаар хийх талаар олон удаа санал бодлоо хэлж байжээ. Тухайлбал,“Хэрэв би одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Оюутолгойн гэрээг ийм замбараагүй, Монголд ашиггүй байдлаар хийлгэхгүй байсан гэдгийг баттай хэлнэ. Тэр талаар миний хийж байсан, гадныхантай тохиролцож байсан зүйлүүд бий. Таван толгойн гэрээг ч ийм замбараагүй байдлаар батлуулахгүй байсан. Ард түмний компани байгуулахын төлөө ажиллах байсан” / 2013-9-13-ний өдөр өгсөн ярилцлага/
 
“Шуудхан хэлэхэд, бидний ажилдаа хандах хандлага, ард түмнээ бодох сэтгэл, ёс суртахууны  хооронд зөрүү гарсан. Тайлбарлая. Таван толгойг одооных шиг ингэж шийдэж  болохгүй гэж би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ л тухайн үеийн Ерөнхий  сайд С.Баярт хэлж байсан. Ерөнхийлөгчийнхөө өгсөн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд нь  биелүүлж ажиллах ёстой байтал харин ч эсрэгээрээ Монголын ард түмэнд ашиггүйгээр шийдсэн.
 
Тэр үед би Таван толгойг 100 хувь  төрийн мэдэлд авах үүргийг өгсөн юм. Ард түмний мөнгөөр геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг яагаад цөөн тооны хүмүүс хувьдаа авах ёстой юм бэ? гэсэн асуулт гарч ирсэн. Миний хувьд хариу нь төрдөө авч, ард түмэндээ ашигтайгаар шийдвэрлэх гэж гарсан. Гэтэл харамсалтай нь энэ ордын “өрөм” нь болсон хэсгийг хувь хүмүүст өгсөн. Тэгэхэд би Ерөнхий сайд С.Баяраас “Яагаад ингэв?” гэж асуухад тэр хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтынх нь нөхөн олговорт Таван толгойн нэг хэсгийг өгөхөөс өөр аргагүй байсан гэж хэлсэн. Хэдэн төгрөг зарцуулсныг нь судалж тогтоосон юм уу? гэхэд янз янзын тоо яригддаг юм билээ гээд тодорхой хариулт өгөөгүй. Гэтэл одоо тэр компани Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, дөрвөн тэрбум ам. долларын үнэтэй компани босгож  байна шүү дээ. Яаж ч бодоод тэр хүмүүс ийм хэмжээний  хөрөнгө оруулалтыг Таван толгойд хийгээгүй. Ер нь дөрвөн сая ам. доллар зарцуулсан уу, үгүй юү. Гэтэл зарцуулсан хөрөнгийг нь 1000 дахин өсгөөд өгчихжээ. Ийм буруу шийдвэр гаргахад мэдлэг боловсрол биш, сэтгэл дутаж байна гэж би хэлж байгаа юм. Сэтгэл дутахад л шийдвэрээ буруу гаргадаг, бас буруу шийдвэрээ засдаггүй, засахыг хүсдэггүй. Энхбаяр гэдэг хүн өнөөдөр гэнэт цоороод л, сая мэдчихээд л  Таван толгойг ард түмэнд 100 хувь өгье гээд яриад байгаа юм биш шүү дээ. Ерөнхийлөгч байхдаа ч ийм байр суурьтай  байсныг энэ жишээнээс харж болно”/ 2011-4-18-ны өдөр өгсөн ярилцлагаас/
 
“Би өмнө нь Фрийдландтай , бас Английн хөрөнгө оруулалтын төлөө хөөцөлддөг хунтайж Эндрютэй уулзахдаа хэлж байсан. Монголын төрийн мэдэлд Оюу толгойн 51-ээс дээш хувь байх ёстой шүү, тодорхой хугацааны дараа тийм болж нэмэгдэнэ гэж. Эхлээд тэд дурамжхан байсан ч сүүлд нь зарчмын хувьд ойлгож, зөвшөөрч байсан. Гэтэл гэрээ өөрөөр хийгдсэн. Тэгэхэд би тухайн үед Ерөнхий сайд С.Баярт монголчуудад ашигтайгаар шийдэхийн оронд яагаад 34-хөн хувийг аваад л  болоо гэж зүтгээд байгаа юм бэ? гэж асууж байлаа. Зүтгэсээр, зөрсөөр байгаад л 34-хөн хувийг авсан.
 
Манай Цэц гэж Цэц! Монголын төр ашигт малтмалын томоохон ордыг ашиглахдаахэзээ ч 50 хувиас дээш эзэмшиж болохгүй гэсэн заалттай утгагүй хууль гарч байхад тэрийг нь Үндсэн хуулийн “Газрын хэвлийд байгаа ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмчид байна” гэсэн заалтыг зөрчөөгүй гээд хамгаалаад үлдээж байдаг. Яагаад Монголын төр хэзээ нэг цагт 51 хувиас дээш хувьтай байж болохгүй гэж? Хаа хаанаа мэдэн будилж ийм шийдвэр гаргаж, хамгаалж болохгүй шүү дээ. Би их өрийн асуудлыг оросуудтай муудалцаад ч хамаагүй ард түмэндээ л ашигтай шийднэ гэж зүтгэж байлаа. Гэтэл одоо манайхан  гадныхнаас айгаад байдаг юм уу, эсвэл өөр ашиг сонирхол байдаг юм уу, ингэж буруу шийдээд байгаа нь үнэхээр хачирхмаар”/2011-4-18-ны өдрийн ярилцлагаас/
 
Намбарын Энхбаярын энэ  хатуу байр суурь цөөхөн боловч асар их мөнгийг гартаа оруулсан, цаашид илүү ихээр авах, завшихыг хүссэнбүлэг нөхдийн дургүйг үнэхээр хүргэжээ.
 
 “Сү. Батболдод би, Тавантолгойг та нар буцааж өгөх нь зүйтэй гэхэд, дарга аа, маш их мөнгө  байна шүү дээ, үүн рүү  олон хүн ороод байна,С.Баяр, П.Очирбат, Идэвхтэн, Элбэгдорж, Батхүү, Молекул Батбаяр, Бадамжунай, дэд сайд Цэнгэл гээд энэ хүмүүс тус тусдаа үүрэгтэй, асуудлыг зохицуулах, “гал гаргахгүй байх” арга хэмжээ авахаар үүргээ хүлээгээд явж байна. Бадамжунайн ард Миеэ Энхболд, Оюунгэрэлийн ард С.Баяр, Оджаргалын ард Ц.Элбэгдорж байгаа,та ч гэсэн ор л доо, тэрбум тэрбум мөнгө байна. Тэгээд бүгдээрээ их мөнгөтэй больё гэсэн. Би хатуу байр суурьтай байж, үгүй ээ би энэ юманд чинь орохгүй, Тавантолгойг буцааж өг, та нар болоо биш үү, ичихгүй байна уу гээд хатуухан хэлсэн л дээ.  Энэ бол 2008 оны үед болсон яриа шүү дээ. Мөн Энхболд, Баярийн засгийн газрууд солигдох зааг, С.Баярын засгийн газар ажиллаж байх үед ч яригдаж байсан.
 
Эрх ашиг, хөрөнгө мөнгөөр холбогдоогүй учраас би нүүр бардам үгээ хэлж, Монголын ард түмний эрх ашигт харшилсан зүйлийн талаар нилээн хатуу шүүмжлэлийг хэлж байсан. Миний хэлсэн үгэнд тэд их эмзэглэсэн. Үүнээс болоод би эд нарын зуултанд орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нийлж байгаад унагасан. Зохиомол хэрэгт нийлж байгаад  шийтгэсэн.
 
Ингээд Тавантолгойг өгсөн дүр үзүүлээд, үнэн хэрэгтээ Ухаа худаг гэсэн хамгийн их ашигтай, цөм газраа өөрсдөдөө үлдээж, хуваагаад идэж байна шүү дээ” гэж өөр хэн ч биш, Намбарын Энхбаяр өнөөдөр ч  хэлж байна.
 
Тэгвэл Оюу Толгойн гэрээг хэрхэн байгуулав? Ямар гэрээ болов? Энэ тухай үнэн байдлыг авч үзье.
 
 Н.Энхбаярын хэлээд, зүтгээд байсанчлан Монголын ард түмний эрх ашигт нийцсэн гэрээ хийгдээгүй, түүний яриад байсан 51 хувийн тухай Улсын Их Хурал авч хэлэлцээгүй орхисон, хэлэлцэхийг ч хүсээгүй юм.
 
Оюу толгойн гэрээ монголчуудад ашиггүй болж байгаа тухай уул уурхайн мэргэжлийн хүмүүс их ч  ярьсан, их ч бичсэн, даанч анхаараагүй, анхаарахыг ч хүсээгүй, ёстой л чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн дөө.
 
Ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээд ард түмнийхээ үгийг сонсох битгий хэл,бодохыг ч хүсээгүй. Яагаад гэвэл тэд тодорхой бүлэглэлийн лоббид бүрэн автсан, зарим нь ашиг сонирхлоороо нэгдсэн, тэдний дуулгавартай зарц нь болж хувирсан байлаа.
 
600 гаруй цагдаа гэрийг нь хэдэн давхар бүслэн хааж, гэрт нь дайран орохоор завдаж байхад ч, хэдхэн минутын дараа гэрийн нь хаалгыг эвдэн орж ирэх үед ч  Н.Энхбаяр мөн л ард түмнийхээ талд байж, телевизийн сурвалжлагчид, Оюу толгойн гэрээг шударгаар хийх,  түүний 51-ээс дээш хувийг монголчууддаа эзэмшүүлэх тухай   ярилцлага өгөөд сууж байсныг монголчууд бүгдээрээ харж байсан, үүнийг мартаагүй байгаа байх.
 
Гэрийн хаалгыг цагдаагийн тусгайгийнхан эвдэн орж, түүнд болон хамт сууж байсан  журмын нөхдөд хүч хэрэглэн, гэр орныг нь түйвээж, улмаар Н.Энхбаярыг  сүр бараатайгаар баривчлан авч явахыг бас харцгаасан, санаж байгаа байх.
 
Энэ тухай монголчууд маань бүгд мэдэж байгаа болохоор үл өгүүлж, харин Оюу толгойн гэрээ хэрхэн шийдэгдэж, монголын ард түмэн  юун 100 хувь байтугай, Н.Энхбаярын ард түмэндээ үлдээхийг хүсээд байсан 51 хувийг ч авч чадалгүй үлдсэнийг, мөн гэрээний үнэн мөн чанарын тухай өгүүлье.
 
 
 
 Улсын Их хурлын Тамгын газарт Судалгааны төв гэсэн нэг нэгж ажилладаг юм. Хэдийгээр гаргасан дүгнэлт нь зөвлөмжийн чанартай байдаг боловч, хараат бусаар ажилладаг энэ төвийн гаргаж буй дүгнэлт, саналуудыг УИХ-ын гишүүд анхаарч үзмээр санагддаг юм. Даанч тэгж анхаарч байгаа нь хомс доо.
 
Ингээд Судалгааны төв Оюу Толгойн гэрээний талаар ямар дүгнэлт, санал гаргасныг дэлгэрэнгүй өгүүлье. Яагаад дэлгэрэнгүй байдлаар нь танилцуулъя гэж хэлж байна гэхээр Хөрөнгө оруулалтын гэрээний үнэн бодит байдлыг өгүүлсэн энэ баримт бичгийг олны сонорт хүргэхийг хүсдэггүй хүмүүс байдаг юм. 
 
“Оюу Толгой” төслийн “Хөрөнгө оруулалтын гэрээ” болон “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”- ний  агуулгыг нэгтгэн судалсан,  мөн энэхүү гэрээний талаар бусад судлаачдын гаргасан дүгнэлтүүдийг харьцуулан судалсан зэрэгт үндэслэн дараахь дүгнэлт, зөвлөмжийг гаргалаа. Үүнд:
 
1.         Оюу Толгойн ордыг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд уул уурхайн салбарт нийтлэг дагаж мөрддөг олон улсын гэрээний  стандарт зөрчигдөж, Монгол Улсын Засгийн газар ашиглаж болохуйц олон давуу боломжуудаа алдсан төдийгүй хөрөнгө оруулагч нөгөө талд хэт ашигтай гэрээ болсон байна. Хөрөнгө оруулагч нөгөө тал өөрт ашигтай байх боломжуудаа бүрэнашиглаж, хамгаалах механизмыг гэрээнд сайтар тусгасан хэрнээ Монгол Улсын хууль ёсны дагуу эдлэх эрх, ашиглаж болохуйц боломжуудыг хязгаарласан байна.
 
Тухайн үед Монгол улсын Засгийн газарт эдийн засаг, эрх зүйн зөвлөлгөө өгч байсан олон улсын байгууллагууд, санхүүгийн зөвлөхүүд үнэн зөв мэдээлэл өгч  шударга ажилласан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Үүнийг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:
 
–           “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үндсэндээ олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар шийдвэрлэж байгаа. Айвенхоу/Рио Тинто/ групп нь Оюу Толгойн орд ашиглах төлөвлөгөөгөө олон нийтэд сурталчлах замаар толгой компанийхаа хувьцааг арилжаалж төслийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг бүхэлд нь босгож байгаа боловч үүнийхээ 34%-ийг Монгол Улсад 7,6 орчим хувийн хүүтэй зээл болгон өгч байна. Гэтэл  Монгол Улсын Засгийн газар мөн энэхүү төсөлд оролцогч атлаа олон улсын санхүүгийн зах зээлд дээрх схемийг ашиглан хөрөнгө босгох, эсхүл хамтран санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх боломжоо алдсан байна. Зүй нь, эсхүл Монголын тал хөрөнгө оруулагч нөгөө талд төслийг бүхэлд нь барьцаалж хөрөнгө босгох эрх олгосныхоо төлөө хүүгүй зээл хэлбэрээр санхүүжилт авах, эсхүл Айвенхоу группийн адилаар төрийн өмчит “Эрдэнэс-Оюу толгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалж хөрөнгө босгох боломжтой байхаар гэрээ хийгдсэн бол Монголын талд ашигтай байх байсан.
 
–           Монгол Улсын “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.6-д зааснаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь Монголын Хөрөнгийн биржээр хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг арилжих” ёстой. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой “ ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компани учраас Хувьцаат компанийн хэлбэртэй, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани байх ёстой байсан боловч хуулийг үл хэрэгсэн хаалттай компани хэлбэрээр байгуулсан байна. Хэрвээ нээлттэй компани хэлбэрээр байгуулагдсан бол үйл ажиллагаа нь ил тод, хувьцаа эзэмшигчдийн хяналтад байхаас гадна санхүүжилтийн 10%-ийг Монголын хөрөнгийн бирж дээр босгох боломж бүрдэх байсан. Иймээс хуульд нийцүүлье гэвэл, Айвенхоу группийн толгой компанийн хуьцааг худалдаж хөрөнгө босгох биш, төсөл хэрэгжүүлэгч “Оюу толгой” ХХК-ийг Хувьцаат компани болгон өөрчилж, хувьцааг нь олон улсын зах зээлд гаргаж санхүүжилтийн эх үүсвэрийг шууд татах, эсхүл ордын ашиглалтын лицензийг ТӨК-ийн нэр дээр шилжүүлж, олон улсын болон Монголын хөрөнгийн биржид хуьцааг нь арилжих боломж бүрдүүлэх нь шударга болно.
 
–           Гэрээнд Монгол талын төрийн оролцооны  34%-ийг эзэмшиж байгаа “Эрдэнэс МГЛ ХХК” /ТӨК/-ийн хувьцаа захиран зарцуулах эрхийг санхүүжилтийн нөгцөлтэй нь уялдуулан маш хатуу зүйл заалтуудаар хязгаарлаж, хөрвөх чадваргүй болгосон нь анхаарал татаж байна. Монгол Улс гэрээ байгуулсан үеэс эхлэн төслийн санхүүжилтэнд хөрөнгө оруулагч талаас гаргаж байгаа гэх маш их хэмжээний үндсэн зээл болонхүүгийн хуримтлагдсан өртэй болоод байгаа. Ийм их хэмжээний өрийн дарамтанд орж эхлэхийг хөрөнгө оруулагч нөгөө тал тооцсон учраас гэрээнд хэрвээ Монголын тал өөрийн эзэмшиж байгаа хувьцааны тодорхой хэсгийг Монголын хөрөнгийн биржээр болон олон улсын биржээр худалдах, эсхүл гуравдагч этгээдэд шилжүүлэх замаар ТӨК 100% төрийн мэдэлд байхаа больсон тохиолдолд хуримтлагдсан аливаа үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлөх, төлбөр бүрэн барагдуулаагүй болхувьцаа шилжүүлэн авагчийн ногдол ашиг авах эрх нээгдэхгүй гэж гэрээнд тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдан борлуулах, нэмж хувьцаа гаргах боломжоо хаалгаснаар хувьцаанаас орлого олох бус, байнга өсөн нэмэгдэх зээлийн өрийн барьцаанд гүнзгий орж байна.
 
–           Төсөлтэй х

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх