Эдийн засгийг сэргээхэд дахиад “ЭЗЭН-100” хэрэггүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 09

УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлж байна. Эдгээр хуулиуд бол өнгөрсөн оны хавар Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд өргөн мэдүүлэхээр төлөвлөгдсөн хуулийн төслүүд.

Мөн нэгдүгээр сарын 29-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гарган эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж, анхны хуралдааныг нь хийв. Ийм зөвлөл байгуулах тухайгаа тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа чуулганы танхимд үг хэлэхдээ мэдэгдсэн билээ. Нөгөө талаар энэ зөвлөлийг байгуулах тухай мөн л “ЭЗЭН-100” хөтөлбөрт туссан байдаг.

 

Түүнчлэн Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Энэ төслүүдийн тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулахдаа “УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсрууллаа” хэмээн мэдэгдсэн.

 

УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол гэдэг нь Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байсан билээ. Тэгэхээр дээрх хуулиуд мөн л “ЭЗЭН-100”-тай холбоотой болж таарч байна.

 

Ерөнхий сайд Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа иргэдээсээ асуусныхаа дараа Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барьсан. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг уг тогтоолын төслийг бүхэлд нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Учир нь өмнө нь УИХ-аас Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай зэрэг тогтоолууд гаргасан тул энэ удаа дахин тогтоол гаргах шаардлагагүй гэдэгт гишүүд санал нэгдсэн байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх