Саяхан БНХАУ-ын шүүх тус улсын тэрбумтан “Ханлун” группийн Удирдах зөвлөлийн дарга асан Лю Ханийг авлигын хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон нь шуугиан тариад буй. Тэгвэл Хятадын томоохон компаниудтай холбоотой иймэрхүү шуугиан намжаагүй байхад тус улсын “Шенхуа” групптэй холбоотой нэгэн ноцтой мэдээлэл гарлаа. Тус улсын Коммунист намын Сахилгын хяналтын Төв комиссоос төрийн өмчит 13 томоохон компанид нийт таван удаагийн шалгалт хийсэн бөгөөд шалгалтад “Шенхуа” групп ч хамрагдсан байна. Уг шалгалтаар “Шенхуа” группээс хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. билээ.
Энэ талаар тус улсын Коммунист намын Сахилгын хяналтын Төв комиссоос өөрийн цахим хуудаснаа 2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр нийтэлжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
-Шенхуа группын удирдлагууд их хэмжээний хууль бус ашиг олж байжээ-
БНХАУ-ын XVIII Их хурлын дараа Коммунист намын Сахилгын хяналтын төв комисс таван удаагийн том шалгалт хийж, төрийн өмчит 13 байгууллагыг шалгажээ.
Үүнд, “Шенхуа” групп, “Чайна Мобайл”, “Үндэсний радио”, “Хуа Диэн” корпораци, “Жун Чуан” корпораци, “Дун Фэн” корпораци зэрэг компаниуд орсон бөгөөд энэ 7 хоногоос эхлэн шалгалтын дүнг шалгагдаж буй байгууллагуудад мэдээлж тайлбар авч байна. Шалгалтын дүнгээс үзэхэд Шэнхуа, Чайна Мобайл компаниудаас олон тооны зөрчил илэрлээ.
Сахилгын хяналтын төв комиссын мэдээлснээр “Шенхуа” группын нүүрсний борлуулалт, үйл ажиллагааны хяналт, удирдлага зохион байгуулалт урт хугацааны туршид муу байсан бөгөөд нүүрсний гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох эрх нь цөөн тооны албан тушаалтны гарт төвлөрч, тэдгээр хүмүүс их хэмжээний хууль бус ашиг олох боломжийг бүрдүүлсэн байжээ.
Мөн тус хорооны мэдээлснээр, Засгийн газрын 12-р хяналт шалгалтын хэсэг 2015 оны 2-р сарын 4-5-ны өдрүүдэд Шенхуа компаний ТУЗ-ын дарга Жан Юү Жуо болон тус компанийн бусад удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулсан байна.
Хяналт шалгалтын 12-р хэсгийн дарга Дун Хуны үзэж байгаагаар, тодорхой хугацаанд“Шенхуа” компанийн удирдлагууд нүүрсний үйлдвэрлэл, борлуулалт, томоохон хэмжээний худалдан авалт, бүтээн байгуулалтын төсөл болон бараа материал худалдан авалт зэргээр дамжуулан авилга авсан байх магадлал байгаа аж.
Компанийн зарим удирдлага хуйвалдан, нүүрс борлуулах эрхээ ашиглан зарим худалдан авагч компанийн удирдлагатай үгсэх замаар нүүрсний үнийн зөрүүнээс хувьдаа ашиг олж байсан хэмээн сэжиглэгдэж байна. Түүнчлэн “Шенхуа” компанийн гал унтраах газрын үйл ажиллагаа маш замбараагүй, олон ноцтой зөрчилтэй байсан илрэв.
Жишээ нь, тус гал унтраах газар нь гал унтраах, уугилттай нүүрс унтраах нэрийн дор нүүрс сэм гаргаж зардаг, зарим тохиолдолд зориудаар гал тавьж, түүнийгээ унтрааж байна гэж мөнгө цөлмөдөг зэрэг зөрчил илэрсэн байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу