С.Баярцогт сонгуулийн сурталчилгаа хийсэн үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 23

2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн бололтой хэмээн Сэлэнгэ нутгийнхан ярьцгааж байна.  Тодруулбал, сар шинийн баяр болсонтой  холбогдуулан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өөрийн зурагтай цаг тооны бичиг  болон бусад зүйлсийг тойргийн сонгогчиддоо бэлэг болгон тараажээ.

  Тойргийн гишүүн нь сонгогчиддоо гарын бэлэг тарааж байгаа мэт боловч цаг тооны бичигт түүний мэндчилгээ болон хэд хэдэн зураг байгаа нь яах аргагүй сонгуулийн сурталчилгаа гэмээр. 

Хэдий сонгуулийн жил болоогүй байгаа ч гишүүн С.Баярцогт эртнээс нүхээ малтаж байж мэдэх л юм.   Учир нь түүний нэр хүнд Сэлэнгэ төдийгүй улс даяар унасан.  Түүний гадаад дахь оффшор данс илэрч УИХ-ын дэд сайдын суудлаасаа огцорч байсан.  Мөн саяхан гадаадын компаниас зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөгийг төсөвт суутгуулсан гээд хэл ам таталж, Сэлэнгэ нутгийн нэр хүндийг муухан авч яваа.  Тэгэхээр ирэх сонгуульд сэлэнгэчүүд С.Баярцогтод итгэл хүлээлгэхгүй байж мэднэ.  Үүнийг мэдсэн хашир гишүүн одооноос эхэлж сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд эхэлсэн нь энэ аж. 

 

 

 

 

 

Д.Анар 

 

 

Эх сурвалж: www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх