Бусад
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 02 сар 26
・ 3
Хүүхэд бүр л маш онцгой байдаг. Харин эхийн хэвлийгээс салстан хүүдийтэй төрнө гэдэг маш ховор тохиолдол юм. Энэ хүүхэд салстан хүүдийн дотор шигтгээ шиг харагдсан байна. Эмч нар үүнийг маш ховор тохиолдол байна гэж хэлсэн бөгөөд ийм тохиолдол 80000-д нэг тохиолддог гэж судлаачид үзсэн байна. Түүнийг төрөхөд эмч нар гайхаж зургийг нь утсан дээрээ авч сошиал ертөнцөд тавьснаар олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Хүүхэд төрөхөөсөө 3 сарын өмнө төрсөн учир амьсгалын аппарат залгаж түүнд илүү анхаарал хандуулж байна. Хэдийгээр хүүхэд бүр л эхийн хэвлийн дотроо ийм хүүдийнд байдаг ч түүнтэйгээ төрнө гэдэг үнэхээр сонин тохиолдол юм. Түүний ээж Philips хэлэхдээ “Хүүхдээ тийм хүүдийтэй төрсөн гэж сонсоод маш цочирдсон. Энэ нь үнэхээр хачирхалтай үзэгдэл байсан. Хамгийн гол нь хүүхэд маань зүгээр байгаасай гэж бодсон” гэжээ. Тэдний биеийн байдал сайн байгаа учир удахгүй эмнэлэгээс гарах юм байна.
Б.Нарангэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.