МАН-ын ээлжилт сөрөлт: Ч.Сайханбилэг лидер биш гэдгээ харуулчихлаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 26

“МАН Засгаас гарна” гэдэг мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр хүчтэй явж байгаа. Уг яриаг сэтгүүлчид, олон нийтээс биш харин МАН өөрөө дотроосоо гаргасан.

   Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн хэмжээг ДНБ-ийн 70 хувьд хүргэнэ гэх төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АН, МАН-ын хооронд байгуулсан гэрээнд Монгол Улсын гадаад өрийг одоо байгаа хязгаараас нь нэмэгдүүлэхгүй гэж заасан.  Тохиролцооноос ухарвал МАН нь засгаас гарах чиглэлтэй шүү” гэсэн сануулгыг өгсөн билээ. Тэрбээр хэд, хэдэн удаа МАН-ыг Засгаас гарах асуудлыг хөндөнө шүү гэж хэлээд амжсан. Үүний дараа МАН-ын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр нар “Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл МАН Засгаас гарна. Засагт хамтарсан шийдвэрээ эргэж харна” гэсэн утгатай зүйлийг ил цагаан мэдэгдсэн.

Энэ мэт МАН сөрөг хамтрагч гэдгээ тодоос тод харуулсаар байна. Дээрхээс гадна тус намын бүлэг Засгийн газрынхаа эсрэг дүгнэлтүүдийг байнга хийсээр байгаа. МАН хоёр намын хооронд байгуулсан гэрээгээр шалтаглаж хамтрагчаа “муухай” харагдуулах ажлыг өнгөрсөн хугацаанд хангалттай сайн хийлээ. Ер нь МАН ханилгаа муутай хамтрагч гэдгийг тус намаас сонгогдсон сайд нар бүр илүү мэдрүүлсэн.

Засагт хамтарсан МАН-ын сайд нар иргэдтэй уулзах үеэр АН-ын явуулсан буруу бодлогоос болж иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмж чадахгүй байгаад уучлаарай гэх зүйлийн юм ярьж олон хүний инээдийг хүргэсэн. Уг нь тэд эдийн засгийг хүндрэлээс гаргаж иргэдийн амьжиргаанд сайн нөлөө үзүүлэх гэж Засагт хамтарсан. Цаашид Монголын эдийн засаг дээрдэж, иргэдийн амьдралд үр өгөөжээ өгөх нь одоогийн Сангийн сайдаас туйлын биш юм гэхэд харьцангуй хамааралтай. Тэрбээр Эдийн засгийг хүндрэлээс гаргахын төлөө ажиллана гэж ярихын оронд өмнөхөө буруутгаж сууна. МАН-ын алдаа дутагдлыг хамтдаа үүрнэ гэхээсээ илүү хамтарч ажиллаж буй нөгөө хүчиндээ бүх бурууг тохдог зан нь тус намын олон нийтийн дэмжлэгийг өсгөж чадахгүй байгаагийн гол шалтгаан ч байж мэдэх юм.

Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод 80 орчим хоног болж байна. Ямар ч гэсэн Монгол улсын хямралаас гаргачих лидер биш гэдгээ харуулчихлаа. Ярьж хэлж байсан зүйлээ нэгийг нь ч ажил хэрэг болгож чадсангүй. Уг нь хэлсэн ярьсанаа ажил хэрэг болгодог байх хэрэгтэй, чадахгүй юм бол хэлээд хэрэггүй биз дээ” хэмээн ярьжээ.

Мөн МАН-аас Засгаас гарах асуудлаар тэрбээр “Хаврын чуулган эхлэхээр гэрээний биелэлт ямар байна. Эдийн засагт ахиц дэвшил гарав уу, үгүй юу гэдгийг харж байгаад ярилцах нь зүйтэй гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Тэдний ярьж буйгаас үзвэл МАН Засгаас гарах магадлал өндөр байгаа юм. Хамгийн гол нь тэд эдийн засгийг хүндрэлээс гаргаж чадна гэж засагт хамтарчихаад чадахгүй болонгуутаа гарна гэсэн зүйлийг ярьж байгаа нь олны дургүйцлийг хүргээд байна. Энэ мэтээс үзвэл  хамтарч чаддаггүй гэдэг үг “Шударга ёс” эвсэлд биш МАН-д тохирох үг бололтой. Шийдлийн Засгийн газар Эдийн засгийг хүндрэлээс гаргах үндсэн ажлаа огт хийж чадаагүй байна. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад хоёр сар болсон ч шийдвэрлэх ёстой асуудлуудаа огт шийдээгүй байгаа юм. Тодруулбал, 6.3 хувьтай байгаа Эдийн засгийн өсөлт эндээсээ хөдлөөгүй. Долларын ханш улам нэмэгдэж өнөөдрийн байдлаар 1949 төгрөгт хүрээд байна. Төсвийн алдагдал ч мөн 700 гаруй тэрбум төгрөг байна.  Энэ мэт эдийн засгийг дээрдүүлэх болов уу гэсэн ганц хүлээлт талаар өнгөрч байх шиг. Хамгийн гол нь Засгийн газарт Сангийн сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй МАН-ынхан байгаа. Гэтэл хамтарчихаад нэгнээ муулаад “Дургүй хүрвэ гарна шүү” гэсэн гомдомхой хүүхэд шиг зүйлийг яриад сууж болохгүй юм. МАН Засгийн эрхийг олон удаа барьж явсан тулхтай намын хувьд энэ мэт асуудалд бодлоготой дуугардаг байвал ч...

http://www.24tsag.mn/

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх