Бусад
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 02 сар 26
Монгол түмний минь үндэсний их баяр наадам "Сар шинийн баяр" өргөн дэлгэр болж хотол олноороо сайхан шинэлсэн билээ. Тэр дундаа өврийн сайхан хангай нутаг болох Өвөрхангай аймгийн "Богд" сумын зон олон минь сар шинэдээ сайхан шинэлэв үү. Өвөрхангай аймгийн "Богд" сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг Улаанбаатар хот дахь иргэдийн золголтыг өнгөрсөн жил ёслол төгөлдөр зохион байгуулсан юм.
Төрж өссөн нутгаасаа хол байгаа өвөрхангайчууд Улаанбаатар хотноо цуглаж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн билээ. Энэ уламжлалын дагуу энэ жилийн сар шинийн золголтыг 2 дугаар сарын 28-ны өдөр 12 цагт СБД-ын 2-р сургууль дээр зохион байгуулж байгаа юм. Иймд Өвөрхангай аймгийн "Богд" сумын зон олон та бүхнийг сар шинийн золголтондоо хүрэлцэн ирэхийг урьж байна.
Лавлах утас: 91141316, 91917139
www.Urlag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.