Т.Үйтүмэн: Хүүхдүүдээ багаас нь малын дөртэй болгоно

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 21


Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Т.Үйтүмэн хүүхэд байхдаа нутгийнхаа бокс тоглодог ахын бэлтгэл хийж байхыг хараад боксчин болох хүсэл төрсөн гэдэг. Труникнээс дүүжилчихсэн шуудайтай элсийг бороонд нороод цемент шиг хатуу болчихоор нь  гараа шалбартал тоглодог байж. Тэгж байтал Ардын багш Д.Банди  Сэлэнгэд очоод аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохиоход нь оролцоод шууд л гудамжны зодооноор зодолдож түрүүлээд Банди багшийн нүдэнд өртөж байжээ. Түүнээс хойш  олон жил Монголын нэрийг дэлхийд гаргасан тэрээр “надад үлдсэн юм гэвэл тэмцээн уралдаанд ороод авсан энэ олон одон медаль байна. Ард түмний өгсөн сайхан нэр хүнд, хүндэтгэл байна. Харин одоо төр засгаас маш сайн дэмжиж,  олимп, дэлхийн аваргынхаа хөдөлмөрийг төр засгаас их үнэлж байна. Миний үед тийм зүйл байгаагүй. Ямар сайндаа л  манай хэдэн найз нар “Бидний үед ийм хангамжтай байсан бол нэг биш нэлээд хэдэн олимпийн аварга төрөхөөр байсан” гэж ярьж суухав дээ гэсэн юм. Энэ үнэхээр үнэн. Залуу нас, бие сэтгэлээ их спортод зориулж яваа тамирчдаа тухайн цагт  нь харж үзэхгүй бол сүүлдээ хэн ч биш болоод дуусдаг жишээ олон бий. Төр ч тэднийг мартах ёсгүй. Харин эрхэм гавьяат маань нэг үе боксын холбооны нарийн бичгийн даргын албыг хашиж бичиг цаастай зууралдаж, тамирчдынхаа зардал мөнгө энээ тэрээ гэж явсаар гарын шавь бэлдэж амжаагүй аж. Мөн багын хэрсүү тэрээр хүүхдүүддээ багаас нь  амьдралын сайн мууг ялган таниулж, ажилд сургаж, зун лагерт амраахын оронд хөдөө явуулж малын дөртэй болгохыг зорьж байгаа гэнэ. Тэрээр “би  амар хялбар аргаар өнөөдрийн амьдралыг бий болгоогүй, олон бэрхшээл саадыг давж байж өнөөдрийн амжилтанд хүрсэн” хэмээдэг болохоор ийн хүүхдүүдээ ажил хөдөлмөрт сургахыг чухалчилсан бололтой.   

Д.Нэргүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх