Д.Дамдин аваргын гэргий ханиа дурсч шүлэг бичдэг

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 21

г

 Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ уран хурц барилдаанаараа гайхагдаж явсан Дархан аварга Д. Дамдинг барилдаж байхад бөхийн тайлбарлагч «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л дөнгөж хэлж амждаг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл тэр бусдаас хол тасархай дөнгөж өрөнгүүтээ ганцхан дайраад л явчихдаг  хэмээн бөхийн мэргэжилтнүүд  дурсдаг. Мөн тэрээр циркийн хүнд өргөлтийн гайхамшгийг ч дэлхийн тавцнаа таниулж явсан алдартан.

Хөдөлмөрийн баатар гавьяат жүжигчин тэрээр  1959 оны улсын их баяр наадамд түрүүлэн даян, аварга болж, мөн өдрийнхөө орой Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван түрүүлж, Монгол бөхийн түүхэнд бас нэгэн өвөрмөц амжилт тогтоож байв. Түүний хүү  улсын гарди Баяраагийн аав ч мөн аавынхаа шийрийг хатаасан сайн бөх явснаар нь бөхөд хайртай ард түмэн бахархдаг.  Тиймээс түүний хань Цэрэндулам гуай хань хүү хоёроо санах бүрдээ шүлэг бичиж сэтгэлээ тайвшруулж суугаа гэнэ.

Д.Гэрэл


 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх