У.Уранчимэг ядарсан хүмүүст туслах дуртай

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 21

Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүлийн нэг, үзэгчдэдээ эрч хүчтэй дайчин жүжигчин хэмээгддэг МУГЖ У.Уранчимэг  “Шөнө дундын бүжиг”жүжгийн Шубира, “Шөнө амталсан нулимс” жүжгийн Чимгээгийн дүрээр “Гэгээн муза”наадмаас шилдэг туслах дүрийн шагналыг авч байсан. Харин тэрээр “Парисийн Дарь эхийн сүм”жүжгийн Эсмеральдод тоглохыг хүсдэг байсан ч түүндээ тоглож мөрөөдөлдөө хүрсэн гэдэг. Дуулах дуртай тэрээр жүжиглэхийн хажуугаар дуэт дуулж үзэгчдэдээ таашаагдсан. Мөн түүнчлэн  түргэн ааштай, хэн нэгэнд таалагдах гэж амьдрахыг хүсдэггүй хэрнээ сэтгэл хөдөлсөн үедээ нулимс унагах дуртай гэсэн шүү. Дашрамд дуулгахад Урнаа гавьяатын аав Уртнасан гуайнх Нийслэлийн шилдэг гэр бүлүүдийн нэг. Тиймээс тэрээр  аавтайгаа хамтарч Төмөр зам орчмын ядарсан хүмүүст үе үе хоол цай бэлэг тарааж тэднийг нэг өдөр ч болов гэдэс  цатгалан байг гэж боддог аж. Аав нь ч ийм асуудал дээр охин бид хоёрын санаа нийлдэг юм хэмээн ярьж сууна лээ.

Д.Гэрэл 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх