МоАХ фракцийнхны эсэргүүцэл

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 15
МоАХ фракцийнхны эсэргүүцэл
Шинэ сайд нарыг томилох энэ цаг үед М.Зоригт гишүүн 2015 оны төсвийн төслийг эсэргүүцэж, мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж ажлынхаа өрөөнд суулт зарлаад байгаа юм. Харин сөрөг хүчнийхэн ээлж дараагаараа өрөөнд нь орж, түүний санаачилсан Интернэтийн тухай хуулийн төсөл болон суултыг дэмжиж байгаагаа илэрхийллээ гэдгийг эрхэм гишүүн өөрийн твиттер болон фэйсбүүк хуудсаараа цаг алдалгүй, шуурхай мэдээлж буй.

 Гэхдээ Р.Бурмаа гишүүн ч бас М.Зоригтыг дэмжин суултад нэгдэж байгаагаа мэдэгдсэн. Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд ч мөн үдээс хойшхи нэгдсэн чуулганд оролцоогүй. Эдгээр гишүүн бүгд АН-ын МоАХ фракцид харьяалагддаг. Тэдний энэ үйлдлийг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийн үеэр нэг сайдын суудлаа алдаж, эргээд өөр хүнээр ч болов нөхөж авч чадаагүйдээ шаралхсан ээлжит шантааж гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх