Э.Бат-Үүлийг Нийслэлийн АН-ын дарга, Хотын захирагчаас огцоруулж, намаас нь хөөхөөр гарын үсэг зуруулж эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 23 ・ 1

Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавьсан билээ. Тэгвэл зөрүүлээд хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах аян өчигдөрөөс эхэллээ.

Ийм зорилгоор Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүд Э.Бат-Үүлийг огцруулах бичиг бэлдэж гарын үсэг зурцгаалаа. Тэд гарын үсэг зурах болсон шалтгаанаа "АН-ын өнөөгийн удирдлагын үед АН сүүлийн таван сонгуульд ялсан. Ардчилсан Ерөнхийлөгчөө хоёронтоо ялууллаа. Энэ ялалт бол бидний эв нэгдлийн шагнал. Гэтэл АН-ын эв нэгдлийг бусниулагчаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тодорлоо. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл АН-ын дарга Н.Алтанхуягийн эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дайрч давшлан намынхаа нэр хүндийг унагаж, намын даргатайгаа ярилцахын оронд шар хэвлэлийн "баатар", МАН-ын "идэш" боллоо. Манай намын өөрийгөө ухаантай гэж тооцдог, лидер хэмээгчид 2012 онд бид сайндаа ялаагүй МАН-ын саналыг МАХН хуваагаад бид ялсан гэдэг. Тэгвэл дараагийн сонгуулиар МАН-ын саналыг МАХН-аар хуваалгах гэрээг АН-ын дарга Н.Алтанхуяг хийлээ. Үүнийг Э.Бат-Үүл дарга яагаад эсэргүүцээд байна вэ? Э.Бат-Үүл даргад 2016 оны АН-ын ялалт хамаагүй бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдэлсэн хүнд Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөөс айж АН-ыг бутаргах нь ээ"  хэмээн тайлбарлаж байна.

    Эндээс дүгнэж үзвэл АН-ынхан ирэх сонгуултд МАН-ын саналыг хуваах, цаашдаа ч хуваасаар байх мэргэн санааг олтол Э.Бат-Үүл эсэргүүцлээ. Тиймээс огцор гэж байгаа бололтой. Ийм шаардлага үндэслэлээр Э.Бат-Үүлийг огцруулна гэдэг хэцүү. Тэр тусмаа ийм юм ярьж Э.Бат-Үүлийг огцруулна гэвэл Улаанбаатарын иргэд босч ч мэднэ.

    Хамгийн сонирхолтой нь ардчилалын үнэт зүйлийг хамгаалсан Э.Бат-Үүлийг намынх нь гишүүд Улсын баатар гэж биш "шар хэвлэлийн баатар" хэмээн албан тоот дээрээ цоллож байгаа нь эмгэнэлтэй юм. Мөн Э.Бат-Үүлийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд, хамгийн хүчтэй өрсөлдөгч Н.Энхбаяраас айсандаа ийм үйлдэл гаргаж байна гэсэн нь бүр ч ойлгомжгүй юм. Тэгэхээр АН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Э.Бат-Үүл хоёрын хэнийг нь нэр дэвшүүлэх вэ гэсэн маргаан одооноос өрнөөд эхэлсэн бололтой. Уг нь зарчмаараа бол АН-ынхан Э.Бат-Үүлийгээ л дэвшүүлэх ёстой. Гэтэл гэрээгээр Н.Энхбаярыг өмнө цагаатгаад нэр дэвшүүлэх гэсэн тохироо явагдсан бололтой. Нөгөө Х.Баттулга, З.Энхболд гэх мэт ардчиллын үнэт зүйлсийг тээгчид бүр ч сураггүй болов. Эцэстээ нийслэлийн АН-ын нь зөвлөлдөх хорооны гишүүд "Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдэлсэн Э.Бат-Үүлээ чи Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөөс айж байна" гэсэн утгатай зүйл бичиж байгааг даанч ойлгож чадахгүй байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: