Эртний чулуужсан үлдэгдлийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан дэлхий дээр оршин байсан амьдралыг тодорхойлдог палеонтологийн шинжлэх ухааны түүхэнд маш олон амьтдыг нээн илрүүлсэн байдаг.
Палеонтологийн судалгаагаар дэлхий дээр 3800 сая жилийн өмнө анх амьд биет бий болжээ гэдгийг тогтоожээ. Тэдгээрээс эрт галавын хамгийн сонирхолтой амьтдын төлөөлөлтэй танилцацгаая.
10. Albertonectes
11.2 м урт биетэй плезиозаврын хүзүү нь 7 м байдаг. Канадын газар нутагт цэрдийн галавын үед амьдарч байсан ба сээр нуруу нь 132 нугаламтай байсан гэж үздэг. Чулуужсан үлдэгдэл нь Албертагийн The Royal Tyrrell Museum - д бий.
9. Phorusrhacidae
Өмнөд Америкийн нутгаар 62 саяас 1.8 сая жилийн тэртээ амьдарч байсан энэ махчин шувуу нисдэггүй. 1 м - 3 м өндөртэй тэдний хошуу нь 46 см байдаг ба эрдэмтдийн тооцоолсноор 48 км/ц хүртэл хурдлах чадвартай байжээ.
8. Opabinia Regalis
Далайн ёроолоор амьдардаг байсан энэ амьтан таван нүдтэй бас өвөрмөц амтай. Ихэвчлэн жижигхэн нялцгай биетээр хооллодог байжээ. Тэдний биеийг 4 см - 7 см гэж үзсэн байдаг.
7. Helicoprion
250 сая жилийн өмнө мөхсөн гэж үздэг Helicoprion - ийн шүдний чулуужсан үлдэгдлийг 2013 онд олсон байдаг. Мушгиа эргүүлэг бүхий шүдний өвөрмөц бүтэцтэй тэднийг 3 м - 4 м том биетэй байсан гэж таамаглажээ. Шүд нь үндсэн гурван цагаригаас бүрддэг. 1-р цагариг нь 32 шүдтэй. Үлдсэн хоёр цагариг нь 36 ба 41 шүдтэй байжээ.
6. Platyhystrix
300 сая жилийн өмнө Техасын газар нутагт амьдарч байсан энэ гүрвэл өөрөөсөө том биетэй махчин амьтдаар хооллодог байсан гэнэ. Мэлхий шиг төрхтэй тэдний бие 1 м урттай ба Dimetrodon эсвэл Edaphosaurus - ийн аль ч төрөлд хамаарагддаггүй.
5. Titanoboa
Хамгийн том, хамгийн урт бас хамгийн хүнд жинтэй могой дэлхий дээр ганц төрөл байсан нь Titanoboa Cerrejonensis юм. Эрдэмтдийн тооцоолсноор 12.8 м урт 1.1 тн жинтэй байсан гэж үзжээ. Энэ могойн бодит хэмжээгээр хийсэн 15 м урт 1135 кг үзмэрийг Нью Йоркийн төмөр замын The Grand Central Terminal - д тавьжээ.
4. Eryops Megacephalus
Одой матар шиг хэвлээр явагч энэ амьтны үлдэгдлийг 295 сая жилийн өмнө тогтсон Техасын аварга хадны ойролцоогоос олсон байдаг. Гавлын яс болон шүдийг нь олох явдал түгээмэл байдаг ба 3 м хүртэл томордог тэдний жин дунджаар 90 кг байжээ.
3. Gigantopithecus
Хүн дүрст хамгийн эртний бас хамгийн том сармагчны энэ төрөл 3 м өндөр биетэй 540 кг жинтэй байжээ. Анхны чулуужсан үлдэгдлийг нь анторопологич Ralph von Koenigswald 1935 онд олжээ. Тэднийг Вьетнам Энэтхэг болон БНХАУ-ын нутагт амьдарч байсан гэж үздэг. Шүд болон ясны үлдэгдлээр нь Хятадын уламжлалт анагаах ухаанд эм хийдэг ажээ.
2. Parapuzosia Seppenradensis
Дэлхийн хамгийн том биетэй нялцгай биетний энэ төрөл цэрдийн галавын үед амьдарч байжээ. Чулуужсан үлдэгдлийг нь 1895 онд Германиас олж байсан ба дунгийнх нь диаметр 2.55 - 3.5 м хүрдэг бол биеийн нийт жин нь 1.4 тн байжээ. Тэгвэл 1455 кг жингийнх нь 705 кг - ийг нь дун нь эзэлнэ.
1. Marrella
Энэ амьтан ердөө 2 см хүрэхтэй үгүй биетэй байжээ. Үет хөлтний аймагт багтдаг тэдний чулуужсан үлдэгдлийг 1909 оноос олдворлож эхэлсэн түүхтэй. Энэ амьтны бие 24 - 26 сегментээс бүрддэг. Шувууны өд шиг харагддаг хэсэг нь тэдний хөл юм.
Эх сурвалж: www.Bunny.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.