Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
5 цагийн өмнө

Нийтийн тээврийн автобусаар зорчих төлбөр 1,000 төгрөг бөгөөд UBcard, Umoney карт ашиглаж гурван удаа үнэгүй дамжин суудаг.
Эдгээр картыг хэрхэн цэнэглэх тухай НТБГ-аас "UB карттай бол киоск, UBCARD аппликэйшн ашиглаж цэнэглэнэ. Карт цэнэглэгч киоскийг 100 байршилд бий.
Umoney карттай бол Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр, мөн Hipay, Toki, Tapa, Socialpay аппликэйшнийг гар утсандаа суулгаж, цэнэглэх боломжтой. Уг картыг авах бол CU Mongolia-ийн салбаруудад худалдаалагдаж байгаа.
Харин цэнэглэх шаардлагагүй банктай хамтарсан картаар /Хаан банк К карт, Голомт банк Т карт, ХХБ Бритто классик, Бритто Эйнштейн карт, Хас банк Тэмүүлэл карт/ автобусанд суух бүрдээ 1,000 төгрөг төлж зорчино" гэв.
Нийтийн тээврийн "UBCARD" аппликэйшнийг татаж авах заавар:
Улаанбаатар хотын автобусны буудлын Umoney карт цэнэглэдэг ТҮЦ-үүдийг нүүлгэсэн тул ТҮЦ ашиглан картаа цэнэглэдэг байсан иргэд хаана, хэрхэн цэнэглүүлэх вэ? гэсэн асуултыг НТБГ-т олон удаа ирүүлжээ.
Түүнчлэн автобус дотор суурилуулсан карт унших төхөөрөмж ажиллахгүй тохиолдолд жолоочид болон 70044040 дугаарт залгаж мэдэгдэх боломжтой байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.