Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 24
АН, МАХН-ын хооронд байгуулсан гэрээ улс төрөөс хальж, олон нийтийн дунд маргаан дагуулж эхэллээ. Учир нь Тагнуулын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж, АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний “нууц хавсралт” гэх баримт бичгийг хуурамчаар үйлдсэн эзнийг олж, тогтоолоо гэдгээ зарласан юм.
Өөрөөр хэлбэл “Тагнуулын байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нягтлан тодруулах ажлыг хэрэгжүүлж, үүний дүнд энэ баримт бичиг нь хуурамчаар үйлдсэн болохыг баримтаар тогтоолоо. Энэхүү нууц гэрээ гэгч хуурамч баримт бичгийг үйлдсэн эзэд нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл болон тус хэлтсийн зарим нэр бүхий ажилтнууд болох нь тогтоогдоод байна.Тодруулах ажлын хүрээнд манай байгууллагаас зарим иргэд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзаж, асууж тодруулсан зүйл бий. Харин хэн нэгнийг хорьж, цагдсан зүйлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Дахин хэлэхэд, төрийн өндөр албан тушаалтан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, түүнчлэн УИХ-д суудалтай намын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, нууц гэрээ гэгчийг үйлдэн үндэсний эв нэгдлийг бусниулах эрсдэлт байдал үүсгэсэн асуудлыг үргэлжлүүлэн нягталж байна” гэсэн нь МАН-ыг сандралд оруулав.
Харин МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар өчигдөр 16:00 цагт мэдээлэл хийж, Тагнуулын ерөнхий газрааас хийсэн мэдээлэлд няцаалт өгсөн нь бас л асуудал болж байгаа юм. Учир нь АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний хавсралт гэх гэрээг МАН хийгээгүй болохоо ч албан ёсоор мэдэгдэв.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.