Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 26
Сөүлд эмчилгээ хийлгэж байсан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 10-нд эх орондоо ирсэн билээ.
Тэрээр ирмэгцээ хэвлэлийнхэнд хандан :"
"Түр хугацаагаар эмнэлгээсээ чөлөө авч эх орондоо ирлээ. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учир эргэн БНСУ-ыг зорино. Мөн энэ хугацаанд Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа хэлэлцэнэ гэж бодож байна. БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх асуудал бол ташаа мэдээлэл юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ямар шалтгаанаар ийм мэдээлэл тараасныг тодруулахад “Монголоос энэ талаар мэдээллийг өгсөн" хэмээсэн юм.
Гэсэн ч хөдөө айлаар зочилж, цагаан идээ идэх зорилготой ирсэн гэх тэрээр УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хурал, МАХН-ын бага чуулганыг зарлан хуралдуулж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээ цуцалчихаад явлаа.
Тэрээр өнөөдөр 18.00 цагийн үед Сөүл хотыг зорьсон байна.
Явахынхаа өмнө МАХН, МҮАН-ын удирдлагуудтай хүндэтгэлийн зоог барьсан аж.
Э.Мягмар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.