Женко Ерөнхий сайдын эсрэг намынхаа 14 гишүүнийг хөдөлгөв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 26 ・ 2

Өнгөрсөн амралтын өдөр телевизийн суваг солих бүрт Х.Баттулга гишүүний андууд ёс зүйн талаар болон улс төрийн намуудын удирдлагуудыг ард түмнээсээ уучлал гуйх тухай ярьцгаав. Харин энэ нэвтрүүлгийн цаана Ардчилсан хүчний холбоо буюу “Шонхор” фракцийнхан МоАХ-ынхонтой нэгдэж улс төрд  шинэ эргэлт хийхийг хүссэн гэлтэй.

Нөгөөтэйгүүр Х.Баттулга гишүүн улс оронд өрнөөд байгаа асуудлыг сүйхээтэйхэн шиг ашиглах овжин зангаа гээсэнгүй. Өөрөөр хэлбэл, ашигтай зүйлийг ашигтай цагтаа тэр хийчих шиг боллоо. Учир нь УИХ дахь цөөнхийн бүлгээс “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хямралд орж, улам муудах дүр зураг харагдаж байгаа үед хохирол багатай авч гарах дараагийн Ерөнхий сайд хэрэгтэй байна. Тиймээс одоогийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж байна. Энэ дотор УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл бий. Энэ асуудлыг зөвхөн сөрөг хүчин гэдэг байр сууринаас биш Монгол Улсын нийгэм, эдийн засаг аргагүй энэ байдал руу түлхэж байна. АН УИХ-д хамгийн олон суудалтай. Тэр утгаараа цаашдаа Засгийн газраа толгойлоод явах, хямралт байдлаас Монгол Улсыг аваад гарах ийм хүмүүс байгаа байх. Тэр хүмүүс нь Засгийн газраа байгуулаад Ерөнхий сайдаа тавиад явах хэрэгтэй. Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдыг хараад хоёр жил боллоо. Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт, сараас сард муудаж байна. Тэр утгаараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой” гэсэн саналыг гаргаснаар “Ерөнхий сайд” гэдэг суудлын мөнхийн өрсөлдөгч Х.Баттулгад ашигтай хувилбар гарсан. Мөн АН “авлигын загалмайлсан” эцэг гэгдэх Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН тай урт хугацаанд хамтарч ажиллах гэрээг үзэглэснээр түүний нөхдийг ёстой нэг цөсийг нь хөөргөчихсөн гэхэд болно.

УИХ-ын гишүүн М.Зоригт Н.Алтанхуягийг унагах төлөвлөгөөг боловсруулж, анхлан санаачилж буй мэт ч түүний ард Х.Баттулга байгаа гэх. Тэгэхээр түүнд энэ удаа Ерөнхий сайд болох боломж тун их байгаа бололтой. Яагаад гэвэл, МАН-ын бүлэг АН-ынханд засгаа барих дараагийн хүнээ сонгох сонголтыг олгосон. Гэвч тэд үүн эргэлзэж байсан. Харин дайны хажуугаар дажин гэгчээр АН, МАХН-ын гэрээг үзэглэснээр Н.Алтанхуягт хайр ивээлээ өгөхөөс зугтагсад олон болсон гэдэг. Тиймээс тэд МАН-ын бүлгийн санал дээр тулгуурлаж Н.Алтанхуягийг унагах нь зөв гэдэг шийдэлд хүрч, энэ тухайгаа хэдийнэ зарласан. Гэхдээ Х.Баттулгын эрхлэн гаргаж, амралтын өдрүүдэд цацсан нэвтрүүлгээс Ардчилсан хүчний холбоо буюу “Шонхор” фракцийнхан Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарах уу, үгүй гэдэг сонголтоо бас л хийсэн нь эргэлзээгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 10 сар 27/

    ENE ARDCHILSAN NAMYN DOTOR MONGOLOO GEH HUN BAIDAG YUM BOLOV UU KHARYA DAA

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 26/

    battulgiig demjij bna eh oronch zaluu ard tumen mini demjeed uguurei etsest ni bidnii amidral l deeshlene

    1
    Хариулах