Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 28
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 10-нд эх орондоо ирэн ажиллаж, амарчихаад эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Солонгос улсыг зорьсон билээ.
Тэрээр Монголд байх хугацаандаа Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн хачирхалтай нь хэдхэн хоногийн дараа уг гэрээгээ АН-ын ҮЗХ-ээр хэлэлцэх ёстой хэмээгээд хүчин төгөлдөр бус гэж мэдэгдсэн билээ.
Яг үүнээс үүдэлтэйгээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тулаан АН дотор өрнөөд байна.
Тэгвэл Монголд байх хэсэгхэн хугацаандаа АН-ыг бужигнуулсан экс Ерөнхийлөгч МАХН дотор ч мөн асуудал үүсгээд явжээ.
Тодруулбал МАХН-ын дэд дарга, шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва , УИХ-ын гишүүн Ч.Улаан нарыг намын санхүүжилтын асуудлыг шийдэж, байрны үлдэгдэл мөнгө олж өгөөгүй, намын идэвхтэй гишүүдийг ажилтай болгож чадаагүй гэсэн үндэслэлээр буруутгасан байна. Ер нь тэдэнтэй хойшид хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ ч Н.Энхбаяр эвтэйхэн ойлгуулсан бололтой.
Үүнд нь ихэд дургүйцсэн Шадар сайд Д.Тэрбишдагва "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа:
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.