Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 29
・ 5
Өчигдөр өглөө морин цагт эхэлсэн төрийн гурван өндөрлөгийн уулзалт орой харанхуйтай золгон өндөрлөв. Энэ хооронд УИХ-ын гишүүд ч, Засгийн газрын гишүүд ч, АН-ынхан ч, МАН-ынхан ч уулзалтаар юу яригдаж болохыг таамаглаж янз бүрийн хувилбар дэвшүүлсэн хүмүүс төрийн ордноор дүүрэн байв. Ихэнх нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа гэсэн цуурхалыг түгээж байв. Цуурхал үнэн болно гэж олон ажиглагчид үзсэн юм.
АН-ын гишүүд ихэнх нь бүлгийн дарга Д.Эрдэнэбатынхаа өрөөгөөр орж гарсаар өнжив. МАН-ынхан ч тэднээс дутсангүй бие биенийхээ өрөөг тойрон эргэлдэв. Яам тамгын газар, агентлагынхан бүгд л ажлаа хийж байгаа хүн алга болов. Мэдээлэл хүлээгээд. Сонин сонсох гээд. Төрийн гурван өндөрлөгийн уулзалтын мэдээлэл сонсох гэсэн томчууд хөлхөлдөж өнжив.
Харин орой хүсэн хүлээсэн мэдээлэл ирлээ. Хүмүүсийн таамаглаж байсан шиг мэдээлэл ирсэнгүй. Огт өөр бодож, төсөөлж байгаагүй хувилбар дээр тогтсон тухай эх сурвалж мэдээлэв. Энэ мэдээлэл олон хүний анхаарлыг татаж, гайхлыг төрүүлж байна. Тийм хувилбар нээрээ байсан шүү гэж ярих хүмүүс цөөнгүй таарав. УИХ-ын гишүүдийн огт төсөөлж байгаагүй энэ хувилбар бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаасаа биш АН-ын даргын албан тушаалаасаа татгалзахаар тохирсон явдал юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг бусад Засгийн газрын гишүүддээ үлгэр дууриал болж давхар тээлээ тайлахаар болсон байна
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.