Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 30
Өчигдөр Их тэнгэрийн аманд байрлах "Их тэнгэр" цогцолборт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар бүтэн өдрийн турш хуралдсан тухай эх сурвалжууд өгүүлж буй.
Өглөө эхлээд орой дууссан тэдний уулзалт Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар үлдээн, АН-ын даргаас нь чөлөөлөх шийдэлд хүрсэн гэнэ.
Тэр бүү Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдэхээс өмнө буюу зэрэгцэн АН-ын ҮЗХ хуралдах ёстой гэсэн тохиролцоо хүртэл хийсэн байна.
Ийнхүү тун удахгүй АН-ын дараагийн дарга тодрох болоод буй аж.
АН-ын хувьд ажлаа өгч буй дарга нь дараагийн даргаа санал болгодог "уламжлалтай".
Энэ дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэгийг АН-ын даргад нэр дэвшүүлнэ гэдгээ зарласан байна.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав байвал зүгээр биш үү? гэж санал болгосон бол УИХ-ын дарга З.Энхболд өөрөө нэр дэвшинэ гэдгээ зарласан аж.
Ийнхүү Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав, З.Энхболд нарын аль нэг нь АН-ын дарга болох хувилбар эхний байдлаар яригдаж эхэлжээ.
Эхний байдлаар гэсний учир нь АН-ын дүрмийн дагуу ҮЗХ-ы хурлын үеэр гишүүд нь танхимаас АН-ын даргад нэр дэвшигчийг зарлах боломжтой билээ.
АН-ын үзх маргааш хуралдах аж.
М.Ариун
Эх сурвалж: www.sonin.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.