Н.Алтанхуягаас болоод АН-ын ҮЗХ хоёр хуваагдлаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 31
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АН-ын даргын албан тушаалаа сайн дураараа өгөх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн гурван өдөр үргэлжлэн түгж байна. Гэвч тэрээр энэ талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэнгүй. АН-ын бүлэг шийдвэр гаргаж чадахгүй бас л хэдэн өдөр дамнан сунжирч байна. Учир нь АН-ын бүлгийн хурал завсарлага авлаа. Эргэж хуралдана гэж хэвлэлийнхэнд мэдээлээд дахиж орсонгүй. Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн ойлголцож нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаагийн илрэл л дээ. Мөн МАН-ын бүлэгээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцоруулах асуудлыг УИХ-ын төрийн байгууллатын байнгын хороо хэлэлцэх гэж бөөн юм боллоо. Уг асуудлаар “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан. Дараа нь хуулийн хугацаа дуусчихаад байхад төрийн байгуулалтын байнгын хороо хуралдалгүй хоёр хонов. Эцэст нь АН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авав. Ингээд Н.Алтанхуягийг хэлэлцэх гэж 12 хоногоор асуудал сунжирч байна. 
 
Үүнтэй зэрэгцээд АН-ын ҮЗХ энэ амралтын өдөрүүд хуралдана гэсэн яриа гарсан. Гэтэл одоо болтол ҮЗХ-ны хурлын зарыг албан ёсоор зарласангүй. Гишүүд нь ҮЗХ-ны хурал болж магадгүй гэж хүлээгээстэй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол хэрэв АН-ын ҮЗХ хуралдах юм бол намын дарга Н.Алтанхуягт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс ҮЗХ-ны гишүүдийн нэг хэсэг нь Н.Алтанхуягийг хамгаалах ажилдаа бэлтгэж байгаа бол нөгөө хэсэг огцоруулах үндэслэлүүдээ тайлбарлах ажилтай болжээ. Өөрөөр хэлбэл АН-ын ҮЗХ-ны гишүүд Н.Алтанхуягаас болоод хоёр хэсэгт хуваагдчихжээ. 
 
АН-ын ҮЗХ-ны гишүүд дараах үндэслэлээр Н.Алтанхуягийг хамгаалахаар бэлтгэж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
 
•    Н.Алтанхуяг 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд намаа ялуулсан
•    2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аа ялуулсан
•    АН-ыг анх удаа гурван сонгууль дараалан ялуулсан
•    Н.Алтанхуягийг огцор гэж шаардаж байгаа Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёрыг төрийн өндөрлөгт суулгаж, эрх мэдэлтэй болгосон
•    Н.Алтанхуягийг огцоруулахаар МАН-ынхантай нийлсэн Ж.Батзанданг 7 сарын 1-ний хэрэгээс мулталсан
•    АН-ын эв нэгдэлийг хамгийн их хангаж ажиллаж байгаа. 
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх