.Алтанхуягийг огцруулсан ч “Алтангадас” дараагийн Засгийн газрыг сар ч бололгүй огцруулна гэжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 03 ・ 3

Өнгөрсөн Лхагва гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар "Их тэнгэр" цогцолборт уулзалдаж, Н.Алтанхуягийг  АН-ын даргын ажлаа өгч, Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажилла, үүнийгээ Пүрэв гарагт болох УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр мэдэгдэл хийж, танилцуулна гэсэн тохироонд хүрчээ.

Харин маргааш нь болсон  УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар ч мэдэгдэл хийгээгүйгээр үл барам "Одоо бүгдээрээ сайхан ойлголцоё.2016 оны сонгууль боллоо" гэх зэргээр аргадсан байна.


Үүний дараа түүнийг огцруулахаар гарын үсэг зурсан нэр бүхий УИХ-ын гишүүд "Таныг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед огцруулах гэсэн кнопыг дарна" гэдгээ шуудхан хэлсэн аж.


Энэ нь бүлгийн хурлын уур амьсгалыг хурцатгаж, "Алтангадас"-ыг төлөөлөөд нэгэн эрхэм :
а нар битгий сэрүүн зүүдлээд байгаарай. МАН-ын 28, эвслийн Л.Цог дээр АН-ын 9 хүн нэмэгдээд 38 уулаа болчихлоо. Одоо Н.Алтанхуягийг огцруулж болно, өөрсдөө Засгийн газраа байгуулна гэж ярьж яваа юм гэсэн. Тэрэн дээрээ тулбал бид ч 38 уулаа шүү. Хэрэв Н.Алтанхуягийг огцруулаад, та нар өөрсдөө Засгийн газар байгууллаа гэвэл тэр  дараагийн Засгийн газрыг  чинь сар бололгүй огцруулна шүү" хэмээн анхааруулах, айлгахын завсар өгүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл АН дахь зөрчил 1996-2000 оныг давтаж тун магадгүй болоод буй ажээ.

Э.Мягмардорж

Эх сурвалж: www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 03/

    энэ ийм л хөгийн нөхөр дөө

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 03/

    энэ ийм л хөгийн нөхөр дөө

    Хариулах
  • Dogmidiin Sosorbaram / 2014 11 сар 03/

    Altanhuyag namiigch huvaaj,tur zasgiigch nuraaj,Mongol ulsiigch ahan duus hurgen berteigeen niileed mun turiivch negtenguudteigee hamtraad tsulmuj duusah niee hun buhen uhaaraachee.....!!!!!!!

    Хариулах