Ц.Мягмардорж: Мэргэжлийн зааварчилгаа өгдөг дасгалжуулагчтай газраа сонгож очих нь хамгийн чухал

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 29

 

Сүүлийн үед залуус бие бялдартаа ихээхэн анхаарч фитнессээр хичээллэх болсон билээ. Залуусынхаа бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар шинэ фитнесс клуб үүд хаалгаа нээжээ.

Уншигч та бүхэндээ энэ удаад "Fortius Gym"-ийн Захирал, Мэргэжлийн дасгалжуулагч багш Ц.Мягмардоржтой бэлтгэл, хооллолтын талаар ярилцсанаа хүргэж байна.

 

 

- "Fortius Gym" үйл ажиллагаа хэзээнээс эхлүүлэв. Монголд маш олон фитнесс ажиллаж байгаа тэднээс ялгарах давуу тал?

-Манай фитнесс үйл ажиллагаа эхлүүлээд дөрвөн сар болж байна. Мэргэжлийн багш нар сургалт явуулж, бэлтгэл, хоололтыг нь хянаж тухайн үйлчлүүлэгчтэйгээ тулж ажилладагаараа бусад фитнессээс ялгаатай.

Мөн бүртгүүлээд анх орж ирэхэд нь хичээллэхээр ирсэн хүнийхээ биеийн хэмжээг нь авдаг. Тэгээд тодорхой хугацааны дараа жингээ хасаад ирэхээр нь харьцуулалт хийж үздэг юм. Энэ нь фитнессээр хичээллэж байгаа хүмүүст хамгийн их үр дүнтэй бөгөөд зөв харьцуулалт болдог.

Орчин нөхцлийн хувьд маш тохилог эрэгтэй, эмэгтэй душтэй. Бид аль болох үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд хүрэхүйцээр үйлчлэхийг эрхэмлэж байна.

-Тэгвэл дасгалжуулагч багш нар хүн бүртэй тулж ажилладаг гэсэн үг үү?

-Тийм. Анхан хичээллэгч, бэлтгэлээ хийж чаддаг хүмүүс байсан ч бүгдийн ялгахгүй шууд хувь хүнтэй нь тулж ажилладаг.

-Танай фитнессийг зорин ирж байгаа үйлчлүүлэгчид юундаа түлхүү анхаарч байна. Жишээлбэл, илүүдэл жин хүн бүхний асуудал болоод байгаа шүү дээ?

-Ерөнхийдөө эмэгтэйчүүд жин хасах талдаа илүү анхаардаг. Харин эрэгтэйчүүдийн зууны 70-80 хувь нь галбиржих гэж ирдэг дээ. Үлдсэн хувь нь мөн л жингээ хасах зорилготой хичээллэдэг байгаа.

-Фитнессэр хичээллэхэд тоног төхөөрөмж чухал уу?

-Мэргэжлийн багшаас гадна тоног төхөөрөмж, хичээллэх орчин нөхцөл маш их чухал. Манайх Солонгос улсаас сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Багш нар маань ээлж ээлжээр ажилладаг.

-Гишүүнчлэлийн хөнгөлөлтийн карыг нэвтрүүлсэн үү. Урамшуулал бий болов уу гэж уншигчид маань их сонирхож байгаа байх?

-Манайх төлбөрийн хувьд харьцангуй уян хатан. Хөнгөлөлт, урамшууллыг үргэлжил үзүүлдэг. Одоо зуны хямдарлаа зарлачихсан байна. Үндсэн сарын төлбөрөөсөө хямдраад 60 мянган төгрөг болсон байгаа. Энэхүү зуны хямдрал маань наймдугаар сарын 10-ны хүртэл үргэлжилнэ.

-Фитнесээр хичээллэж байгаа хүмүүс маань хэдэн өдөр бэлтгэл хийх ёстой вэ. Зарим хүмүүсийг хараад байхад биеэдээ хэт их ачаалал өгч байгаа харагддаг?

-Үүн дээр тухайн клубын багш нар маш сайн зөвлөх ёстой. Тухайлбал, жин нэмэх гэж байгаа хүн хичээллээ гэхэд өдөр болгон бэлтгэл хийлгэхгүй. Долоо хоногт 2-3 удаа дасгал сургуулилт хийлгэх. Тэгээд бэлтгэлээ хийх хугацаа нь аль болох богино байх ёстой л доо. Тэгэхгүй бол жин нэмэх гэж буй хүмүүс урт цагаар их дасгал хийснээрээ гоё биетэй болно гэж буруу ойлгодог. Үүнээсээ болоод 2-3 жил хичээллэсэн ч жин нь хэвэндээ байдаг. Харин ч бүүр туранхай болох жишээтэй. Үүнийг л бид маш сайн ялгаж, салгаж ойлгуулж, тайлбарлаж өгдөг. Энэ нь бас нэг манай давуу тал.

-Сүүлийн үед хэт туранхай залуус маань жин нэмэх тал дээрээ сэтгэл зовних болсон. Эдгээр хүмүүст зөвлөгөө өгвөл?

-Манайд ийм асуудалтай хүмүүс жингээ нэмэх гэж их ирж байгаа. Энэ хүмүүст маш сайн тохирсон бэлтгэл, амралт, хоололтыг хамгийн нэгдүгээрт тавьж зөвлөгөө өгдөг. Тэгэхгүй бол их бэлтгэл хийвэл таргална гэж ойлгодог. Эсвэл өлөн ирчихээд бэлтгэлээ хийх гээд байдаг юм. Гэтэл тэр нь маш буруу бөгөөд ямар ч өөрчлөлт оруулахгүй хэвэнд л байлгадаг. Үүний тулд бид маш сайн зөвлөөд бүүр бичиж өгдөг.

-Фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн хоололт чухал гэдэг. Зарим нь хичээллэж эхлээгүй байж хоолоо бодоод шантардаг гэдэг. Хоолны дэглэмийн талаар манай уншигчдад хүргэвэл?

-Тийм тал бий. Жин хасах гэж байгаа хүн фитнесс хоол гээд бараг идэх юм олддоггүй гэдэг. Бас хоолоо сойх асуудал байна. Хоолоо сойж турах буруу гэдгийг сүүлийн үед хүмүүс маш сайн ойлгодог болж.

Хоолны дэглэмийн хувьд, ерөнхийдөө өлсөж явж байгаад нэг дор бөөн идэх биш. Бага багаар ойр ойрхон идэх нь зөв. Гэхдээ идэх зүйлдээ анхаарах хэрэгтэй. Тухайлбал, калори, нүүрс ус бага идэх нь чухал. Өөрөөр хэлбэл, уураг давамгайлсан хүнсээ иднэ гэсэн үг. Нүүрс ус, калори их орсон хүнс бол чихэр, шоколад, өөх тостой хоол хамгийн ихээр таргалуулдаг. Уураг давамгайлсан хүнсэнд өндөг, амьтны гаралтай мах, тахианы мах иднэ.

-Танай фитнесст хэдээс хэдэн насныхан хичээллэж байна?

-Манайд хичээллэж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуус. Мөн 60, 70 настай хүмүүс хүртэл хичээллэж байгаа. Настай хүмүүсийн үе мөч нь их өвддөг. Нуруу нугас нь өвддөг болчихдог. Эмч нь хөдөлгөөн хий гэж тэдэнд зөвлөдөг. Ингээд эмчийнхээ бичгийг бариад над дээр хүрээд ирдэг. Өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг зааж, хийлгэдэг. Нуруу нугас, үе мөчинд нь ачаалал өгөхгүй дасгал хийлгэх нь хамгийн чухал. Мэргэжлийн багшийн заавраар дасгалаа хийвэл маш сайн нөлөө үзүүлдэг.

-Бүсгүйчүүдийн хувьд төрөлтийн дараах жин нэмэлт ихээхэн асуудал болдог.Төрсөнийхээ дараа хэзээнээс дасгал хийж болох уу?

-Эмэгтэйчүүд маань төрснийхөө дараа хүүхдээ өсгөөд гэртээ нэлээдгүй удаан суучихдаг. Нэг мэдэхэд 2-3 жил болчихдог. Энэ нь л хэт таргалтад өртүүлээд байгаа. Амт, шимттэй юм идвэл хүүхдэд сайн гээд гурилан бүтээгдэхүүн хамаагүй иддэг. Энэ хоололт дээрээ алдаж, буруутдаг. Төрснийхээ дараа 2-3 сарын дараагаас дасгал, бэлтгэл хийж болно. Хүнд биш тохирсон дасгалыг нь заагаад явчихдаг. Тэгэхгүй бол амаржсан хүн ядарна.

-Ээжүүд маань хөхөндөө сүү оруулах гээд гурилан бүтээгдэхүүн сонгож их хэрэглэдэг. Эрүүлээр хооллож, хөхөндөө сүү оруулах яаж оруулах уу. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар судалж байв уу?

-Ихэвчлэн цагаан гурилан бүтээгдэхүүн ихээр иддэг. Энэ нь жинг хамгийн ихээр нэмэгдүүлдэг юм. Төрсөн ээжүүд маань уураг ихтэй хоол, хүнсний бүтээгдэхүүний их идэх хэрэгтэй.

Жишээлбэл, зуны цагт цагаан идээгээ түлхүү хэрэглээд. Өвлийн цагт бараан махтай хоол, тунгалаг шөлтэй хоол, хүнсээ хэрэглэх нь зөв. Тэрнээс хөхөндөө сүү оруулах гэж байгаа гээд таарсан болгоноо идээд байж болохгүй.

-Фитнессээр хичээллэхийг хүсэж буй хүмүүстээ хандаж зөвлөгөө өгнө үү?

-Зөв мэргэжлийн зааварчилгаа өгдөг дасгалжуулагчтай газраа сонгож очих нь хамгийн чухал. Тэгэхгүй гэрийнхээ ойролцоо гээд мэргэжлийн багшгүй тоног төхөөрөмжтэй фитнесст өөртөө тохирсон тохироогүй дасгал хийчихдэг тал бий. Номыг нь үзэж, мэргэжлийн эрхээ аваагүй гоё биетэй барилддаг хүн багш гээд байж байх жишээтэй. Ингээд мэргэжлийн биш хүмүүс нь хэт хүнд дасгалыг хийлгэх зэрэг асуудал гардаг.

 

Ингээд уншигч та бүхэндээ "Fortius Gym"-ийг гэрэл зургаар сонирхуулж байна.

 

 

  • 1

    "Fortius Gym"-ийн Fortius Gym"-ийн Захирал, Мэргэжлийн дасгалжуулагч багш  Ц.Мягмардорж

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6

    "Fortius Gym" дасгалын заал

  • 7

    "Fortius Gym"-ын эмэгтэй душ

  • 8
  • 9

    "Fortius Gym"-ын эрэгтэй душ

  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19

    "Fortius Gym" дасгалын заал

  • 20

    "Fortius Gym"-ийн хаяг "Peace mall" худалдааны төв

  • 21

    "Fortius Gym"-ийн хаяг Peace mall"-ийн оффисын хаалгаар ороод 12 давхарт байрлаж байна

  • 22

    "Peace mall"-ын 12-р давхарт "Fortius Gym".

  • 23
  • 24

    "Fortius Gym"-ийн ажиллах цагийн хуваарь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх