Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 11 сар 05
Өчигдөр УИХ-ын 28 гишүүний өргөн барьсан Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэн олонхоороо “унагасан” билээ. Асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын Шонхор фракцийн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа Д.Ганбат, М.Батчимэг, бие даагчдаас Х.Болорчулуун, С.Ганбаатар, эсвлий бүлгээс Ч.Улаан, “урваач шарваач”-даас Д.Арвин гишүүд санал өгөөгүй. Магадгүй тэднийг байсан бол өчигдрийн санал хураалтын дүн өөрөөр гарах байсан биз. Гэхдээ энэ цаг үед олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудал бол С.Дэмбэрэл гишүүний хэлдэгээр 76 мангуу маань ирэх оны төсвөө хэлэлцэх үү? Хөнжил дотроо хөлөө жийлцэж байгаа АН-ын солонгийн долоон өнгөтэй төрөл бүрийн хороо найруулаад эхэлсэн.
Тэгвэл УИХ ёс зүйтэй, хуулиа мөрддөг бол ирэх оны төсвөө энэ сарын 15-ны өдөр гэхэд хэлэлцэн батлах ёстой. Улс орны эдийн засагтай холбоотой асуудлыг хэлэлцэх гэхээр өчигдөр Н.Алтанхуягаар ахлуулсан Засгийн газар огцорсон болохоор шинэ засгийн газар байгуулагдах хүртэл төсвийн асуудал хойшлох болчихоод байна. Учир нь хуучин засгийн газрын төсвөөр одоо байгуулагдах Засгийн газар ажиллахгүй нь тодорхой. Тиймээс Засгийн газрын тэргүүний төлөөх тэмцэд хамгийн багадаа сар гаран үргэлжлэх биз. Хорыг найруулахын тулд Шударга ёс эвслийн бүлэг, АН-ын бүлэг фракцийнханд таалагдахгүй бол гонжирч завсарлага аваад хугацаа алдах магадлалтай. Улмаар бид ирэх оны төсвөө хугацаанд нь баталж чадахгүй УИХ-ын гишүүд “76 мангуу” гэдэг нэрээ батлаад өгөх нэг дүр зураг байна.
Эсвэл “76 мангуу” гэж харагдахгүйн тулд Сангийн яамнаас оруулж ирсэн ирэх оны төвсийн төслийг тэр чигт нь батлаад засаг төр нь солигдсны дараагаар яаран баталсан төсөвдөө тодотгол хийх гэсэн хоёр хувилбартай л байна. Харамсалтай нь ирэх оны төсвийн төслийг намын бүлгүүд ярилцаж эхлээгүй байна. Харин хэн дараагийн засгийн газарт орох бол, 2-р ээлжнийхэн хэн бэ? гэх яриаг ярьж байна.
Уг нь улсын төсвийн тухай хуулийг дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийж байж, баталдаг УИХ-ын бүх байнгын хороогоор хэлэлцэж байж баталдаг Засгаас дутахааргүй “аварга” асуудал. АН-ынхны хувьд ээлжит бус ҮЗХ-ыг хуралдуулж, цаг үеийн асуудлаа ярилцах гэсэн. Улмаар хэнийг сайдад үлдээх, сайдын эсрэг кноп дарсан Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг намаас хөөх асуудлыг хэлэлцэх ажээ. Өөрөөр хэлбэл тэднийг 2-р ээлжинд “хоолонд орох”-ыг завдсан гэдэг үндэслэлээр намын нөхөд нь шүүх юм.
Н.Алтанхуяг яахав та биднийг, үр хүүхэдтэй маань өрийн дарамтад оруулчхаад, улс орноор самарчихаад явж байгаа хүн. Одоо харин ирэх оны төсвөө буцаах уу? хэлэлцэх үү гэдгээ ярилцах л эрх баригчдын хувьд асуудал болоод байна.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.