Улстөр
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2014 11 сар 05
・ 2
2012 оны сонголтын үр дүнгээр сүүлийн 10 жилд хамгийн урт хугацаанд оршин тогтносон Шинэлчлэлийн засгийн газар ах намынхны санаачлага, АН доторх хагарлынхаа үрээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ засагт хийж бүтээсэн, сайн сайхан нь муу, муухайгаасаа их байсан гэдэг Ерөнхийлөн засаглагчийнхаа золионд нурж унав. Харин одоо бол “нэгэнт өнгөрсөн түүх” гээд “нэн шинэ түүх”-ээ бичихээр улс төрчид яарч байна. Өөр өөрийн сүлжээгээр Ерөнхий сайдын сэнтийд горилогч, горилуулагчдын реклам аль хэдийн цацагдаад эхэлчихсэн байна.
Одоогийн байдлаар хамгийн хүчтэй рекламдуулж байгаа нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Л.Гантөмөр нар байна. Сошиал ертөнцийнхөн Ч.Сайханбилэгийг өндөр нуруу, хөөрхөн царайгаар нь илэрхийлж байна. Угтаа бол өөр гийгүүлсэн зүйл энэ төрд хийгээд улс оронд байхгүй байгаа юм байлгүй дээ. Хөөрхөн царай нь сошиал орчинд өндрөөр үнэлэгдэж байх юм. Харин С.Баярцогтын хувьд оффшор данс нь “азаартаагүй” бол хийгүй, хээгүй гэж үнэлэгдэн УИХ-ын дэд дарга хүртэл дэвшиж, гялалзаж асан нэгэн. Түүнийг сүрхий гэж магтахгүй ч оффшор данс, Хятадын Монгол гэдэг дөрвөн үг нэг мөр “үгүй хийж” мэдэхээр байна. Үгүй дээ л Ерөнхий сайд болгохгүй бололтой юм. Харин Л.Гантөмөрийн хувьд хамгийн нэр цэвэр, басхүү “үзэсгэлэнтэй тархи”-тай гэгддэг ч сүүлийн үед нэг кофе шопийн нээлтэд очсон гэдгээрээ оноо алдаад байгаа “товариш”. Кофенд дуртай, ажлын бус цагаар ч бай ажлын бус үедээ ч бай кофе шоптой найзтай байх эрх, нээлтэд оролцох үүрэг Боловсролын сайд хүнд байдаггүй гэдгийг мэддэгүй байж.
Э.Болор
|
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.