Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 11 сар 06
・ 5
Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж тус намаас Н.Алтанхуягийн засгийн газрыг огцуулахад хувь нэмэр оруулсан найман гишүүнийг хөөх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы санал хураалтын дүн, АН-ын гишүүдээс ирүүлсэн өргөдлийг авч хэлэлцээд “Үнсдэн дүрэм”-ийн 6.5.8.1, 6.5.8.2 “Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журам”-ын 3.1.1 дэх заалтуудыг үндэслэн УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг намаас хөөхөөр боллоо.
Ингэснээр дээрх нэр бүхий гишүүд АН-ын гишүүд бус сул гишүүд болж байгаа юм. Өнөөдөр тэднийг АН-ийн ҮЗХ-ны хурлаар авч хэлэлцэх юм. Энэ хурлаас бүгд тодорхой болно. Хэрвээ тэднийг хөөх шийдврийг хэвээр үлдээвэл М.Зоригт тэргүүтэй гишүүд ҮЗХ-ны хурлыг хууль бус л гэж үзэж цагдаа шүүх дээрээ тулахад бэлэн байгаа бололтой юм билээ.
Уул шугамдаа тэд Н.Алтанхуягийн төлөө саналаа өгсөн бол өнөөдөр дээрхи нэр бүхий найман гишүүн АН-даа үлдэнэ, Н.Алтанхуягийн засгийн газар огцрохгүй байсан.
Харин огцруулах кноп нэгэнт дарсан болохоор ийнхүү хөөгдөж байгаа юм. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо буурч тэд олонх байхаа нэгэнт болиж байгаа юм. Өөрөөр хэлбэл АН-ын бүлэг МАН-ын бүлгээс нэг л хүнээр илүү болж байгаа. Энэ цаг үед нь МАН-ын АН-аас хөөгдсөн гишүүдээс хоёрыг нь өөрийнхөө талд оруулчихбал МАН олонх болчихож байгаа юм. Тэгэхээр 13 хоногийн дараа байгуулагдах Засгийн газарт АН, МАН, МАХН-МҮАН-ын гишүүд орох бүрэн боломжтой болж байгаа.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.