УИХ-ын 11 эмэгтэй гишүүний 8 нь Н.Алтанхуягийг огцруулахын төлөө саналаа өгсөн нь ямар учиртай вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 06 ・ 2
3gnh4eq5v1e3ebn6rvpqcamf2rМАН саналыг нь гаргаад АН Засгаа унагасан талаар хүн бүр өнөөдөр ам уралдан ярьж байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн адилаар одоо АН-д матрын нулимс зохихгүй нь мэдээж. Хамгийн гол нь АН дотроо эв найрамдалгүй байж багийн бус фракцийн тоглолт хийж Засгийн газраа унагачихсан нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байгаа.

Ер нь Н.Алтанхуягийг огцруулах асуудал нь парламентад суудалтай гишүүдийн хэн нь хэн бэ гэдийг түмний өмнө харуулаад авав. Цагаа тулахаар хэн нь эцсээ хүртэл хамт байхыг хүсдэг харин хэн нь замын дундаас хаяад зугтдагийг эртхэн таниулсан үйлдэл болсон гэхэд хилсдэхгүй.

Тэр дундаа УИХ-ын 11 эмэгтэй гишүүн өнөөдөр ямар улс төрчид гэдгээ тод томруунаар харуулав.  Одоо тэднийг шийдвэр гаргах чадамжгүй бусдыг аялдан дагагч утсан хүүхэлдэй гэцгээж байна. Л.Эрдэнэчимэг гишүүн л гэхэд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийн яг өмнөх өдөр нь “МАН-тай нийлж засаг унагах тоглолт хийхгүй” хэмээн ярьж байснаа санал хураах эцсийн мөчид огцруулах кнопыг дарсан. Энэ нь түүнийг үг, үйлдэл нь хол зөрдөг туйлбаргүй улс төрч гэдгийг нь илтгэж байгаа юм.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн Д.Арвин хуралдаанд оролцоогүй бол “МОАХ—ын Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг С.Одонтуяа нар эсрэг санал өгсөн юм. Үүн дээр нэмэгдэж “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга мөн огцруулах саналыг өгсөн. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нарын хувьд мэдээж сөрөг хүчин учраас эсрэг санал өгөх нь ойлгомжтой байсан. Мөн М.Батчимэг гишүүн хашаа ч юм алга болж тэр өдөр Төрийн ордонд бараг харагдаагүй.

Ямартай ч Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа гурвын хувьд Засаг барьж буйгаа умартаж ил цагаанаар Засгийн газрыг огцруулахад нэмэр болсон бмлээ. Харин Д.Арвин, С.Одонтуяа, М.Батчимэг нарын хувьд нэрээ цэвэр авч үлдэхийн тулд зугатаж алга болж хуралдаанд оролцоогүй.
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: