Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төслөөс "Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт сурталчилгааны зурагт хуудас, логоны загвар зохиох уралдааныг зарлаж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, "Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”, Засгийн газрын 2016 оны 294, 295 дугаар тогтоолоор батлагдсан журмуудыг үүрэг хүлээсэн хэрэглэгчид болон олон нийтэд сурталчлан таниулах, эрчим хүчний зүй зохистой ухаалаг хэрэглээнд аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг уриалахад мэргэжлийн зураач, дизайнерууд, уран бүтээлчдийг татан оролцуулах зорилготой энэхүү уралдааныг 2016 оны аравдугаар 01-нээс 2016 оны арваннэгдүгээр сарын 01-ийг дуустал зарлаж байгаа юм.
Та бүхэн уралдааны дэлгэрэнгүй удирдамжтай танилцана уу.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЛОГОНЫ
ЗАГВАР, "ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ БА ҮР АШИГ” СЭДЭВТ
СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРАГТ ХУУДАС
ЗОХИОХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Хамрах хугацаа
2016 оны аравдугаар 01-нээс 2016 оны арваннэгдүгээр сарын 01-ийг дуустал
Хоёр.Хамрах хүрээ
"Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт уралдаанд мэргэжлийн зураач, уран бүтээлчид, дизайнерууд болон энэ мэргэжлээр сурч байгаа оюутнууд оролцоно.
Гурав.Уралдаанд ирүүлэх бүтээлийн төрөл зүйл
-"Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт бүтээлийн уралдааныг:
-Эрчим хүчний зохицуулах хорооны лого
-"Эрчим хүчний хэмнэлт бидний амьдралд” сэдэвт сурталчилгааны цуврал зурагт хуудас гэсэн хоёр ангиллаар зохион байгуулна.
Дөрөв.Тавигдах шаардлага
4.1. "Эрчим хүчний зохицуулах хорооны лого нь
- Байгууллагын үйл ажиллагаа, онцлог шинжийг харуулсан өөрийн гэсэн тайлбар, билэгдэлтэй
- Өнгө болон үсэг тод, албан бичиг болон бусад албан ёсны арга хэмжээнд ашиглаж болохуйц тод томруун дүрслэлтэй байна.
4.2. "Эрчим хүчний хэмнэлт бидний амьдралд” сурталчилгааны цуврал зурагт хуудас нь
- Ахуйн хэрэглэгчид болон аж ахуй нэгжүүдэд зориулсан, Эрчим хүчний хэмнэлтийн хууль болон үр ашгийг сурталчилсан цуврал бүтээл байна. Уран бүтээлчид ухуулах хуудсыг хэдэн ч цуврал маягаар бүтээж болно.
- Дээрх бүтээлүүд нь энгийн ойлгомжтой
- Ямар нэгэн этгээд үг хэллэг, дүрслэлгүй, бусдад үлгэр дууриал үзүүлэхүйц, уриалан дуудсан, сануулсан өнгө аястай байна.
- Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журмуудыг товч утгаар илэрхийлсэн.
- Хэмнэлтийн үр ашгийг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байна.
- Нэг уран бүтээлч хэдэн ч бүтээл ирүүлж болно.
- Бүтээлийг гар зураг, компьютер график, зургийн програмууд ашиглан бүтээж болно.
- A3 хэмжээтэй цаасан дээр усан будаг өнгийн харандаа зэрэг бусад зургийн хэрэгсэл ашиглаж зурсан, хэвлэсэн бүтээл байна.
- Бүтээл нь ямар нэгэн оюуны өмчийн зөрчилгүйг уралдаанд материал ирүүлсэн уран бүтээлч өөрөө баталгаажуулна.
- Уралдаанд ирсэн бүтээл нь Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны өмч болно.
- Уралдаанд оролцогч нь бүтээлээ 2016 оны аравдугаар сарын 01-наас арван нэгдүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны 29 тоотод ирүүлнэ. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
- Уралдаанд оролцох уран бүтээлчид Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс уран бүтээл туурвихад шаардлагатай хууль тогтоомжийн талаар болон бусад мэдээллийг авч ажиллана.
- Шалгарсан бүтээлд үг, үсэг болон агуулга, дүрслэлийн засвар хийх шаардлагатай бол уран бүтээлч зохион байгуулагчдын саналын дагуу засварыг үнэ төлбөргүйгээр хийж өгнө.
Тав.Уралдааны шалгаруулалт
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг Эрчим хүчний зохицуулах хорооны Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтэс, Эрчим хүч хэмнэлтийн хэлтэс, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрчим хүчний үр ашиг” төслөөс томилогдсон шүүгчид шалгаруулна.
Зургаа.Шагналын сан
Эрчим хүчний зохицуулах хорооны логоны загвар зохиох уралдаан
1-р байр: Батламж, 1 500 000 төгрөг /Нэг уран бүтээлч/
"Эрчим хүчний хэмнэлт бидний амьдралд” сурталчилгааны зурагт хуудас
1-р байр: Батламж, 2 000 000 төгрөг /Нэг уран бүтээлч/
2-р байр: Батламж, 1 000 000 төгрөг /Нэг уран бүтээлч/
Холбоо барих хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Их сургуулийн гудамж 2а
Дэлгэрэнгүй мэдээллийг 99073396, 91976677 тоот утсаар авна уу.
Веб сайт:http://www.erc.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.