Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 09
・ 1
Хууль хяналтын байгууллагын дунд нэгэн яриа хүчтэй тархжээ. Энэ нь “Сахал” Б.Билэгт цагдаагийн даргаар эргэж томилогдох тухай яриа юм. Тодруулбал, өнөө маргаашгүй ажлаа авахаар тохирсон тухай мэдээлэл байна. Б.Билэгт нь Засгийн газрыг өөрийг нь хууль бусаар ажлаас халлаа хэмээн шүүхэд хандаад байсан юм.
Харин шүүх үндэслэлгүйгээр халсан байна хэмээн түүний талд ялалтыг өгчээ. Б.Билэгт дарга шүүхийн шийдвэрийг өдгөө Ерөнхий сайдын түр үүрэг гүйцэтгэж байгаа Д.Тэрбишдагвад үзүүлж “Хэрэв эргэж томилохгүй бол хууль бусаар халсан та бүхэнд эрүүгийн хариуцлага татах хэмжээний буруу байна” гэсэн асуудлыг ярьснаар түүнийг эргүүлэн томилохоор тохирсон гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Манлай
Эх сурвалж: new.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.