Р.Амаржаргал тун яарч байгаа бололтой

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 10 ・ 6
Р.Амаржаргал тун яарч байгаа бололтой
 “Бурхан дүрийн цаана чөтгөрийн санаа агуулж явдаг хүмүүсээс болгоомжил” гэж Их гүүш Инжинааш хэлсэн шиг санагдаж байна. Манай их эрдэмтэн Б.Ренчин гуай ч иймэрхүү утгатай үгийг хэлсэн байдаг.

  Монголын улстөрд яг ийм баг өмссөн “чөтгөрүүд” бий. Тэдний нэг нь ний нуугүй хэлэхэд Р.Амаржаргал. Түүний бурхан дүрийн цаана бас нүгэл нуугдаж явдагийг олон нийт мэддэггүй. Их л сайн сайхан хүн юм шиг төсөөлнө. Гэтэл энэ хүн Монголын ард түмний төлөө юу хийж, ямар гавьяа байгуулав гэдгийг эргэцүүлээд нэг бодоорой. Бид түүнийг хайрлаад л, их сайн хүү байгаа юм гээд лүнэндээ магтах үгээ олж яаддаг. Гэтэл энэ нөхөр багаа тайлах юм бол цаанаас нь янз бүрийн юм цухуйна шүү.

  Сая л гэхэд намынхаа үндсэн бодлогын эсрэг кноп дарж, сөрөг хүчин бус нам нь амынхаа нэр хүндийг олон түмний дунд унгаахад ихэхэн хувь нэмэр үзүүллээ. Ер нь энэ нөхөр намаа нулимж байгаад өөрөө нэр цэвэр, сайн хүүгийн дүртэйгээр нийгмийн дунд үлддэг жинхэнэ хужаа санаатай. Энэ нь түүнийг хужаа гаралтай гэсэн үг биш шүү. Харин хужаа санаатай. Тун алсыг харна.

  Тэрбээр 1999 оны долдугаар сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Үүний өмнө Ж.Наранцацралтыг З.энхболд заналтайгаар унагачихаад байсан цаг л даа. Үнэндээ тэр үед Р.Гончигдорж асуудлыг барьж орсон болохоос түүний цаана одоогийн хутгуур дарга З.Энхболд байсан юм. Түүнийг төрийн өмчийн хорооноос авч хаясан явдалд өсөрхөөд түүнийгээ яаж тайлах вэ гэхээс нойргүй хонож байсан цаг. Тэр үед Да.Ганболдыг Ерөнхий сайдад долоон удаа нэрийг нь дэвшүүлэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди зөвшөөрөөгүй. Р.Амаржаргалыг дэвшүүлсэн. Нөхөд нь дэмжээгүй. УИХ дээр унаж байлаа. Тэгэхээр намынхаа нөхдийн дотор ямар нэр хүндтэй байсан нь тодорхой шүү дээ. Харин тэрбээр цаг ямагт Ан-ын эсрэг ажиллаж, цаг ямагт Ху нам буюу одоогийн МАН-д тус болж явсныг шуудхан хэлэх хэрэгтэй. АН-ынхан үнэхээр л шударга юм бол.
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 12/

    Амаржаргал дандаа хувийн тоглолт хийж явдаг хүн. Төр үймүүлэх л хүндээ. Ардчилсан нам ингэтлээ боловсон хүчний хямралд ороо юу.

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 11/

    энэ ардчилсан намд одоогийн байдлаар Амаржаргалаас өөр хүн ерөнхий сайд болж чадахгүй шүү дээ дандаа мөнгөнд наз нөхдөө улс орноо худалдасан хүмүүс л байгаа шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 11/

    энэ ардчилсан намд одоогийн байдлаар Амаржаргалаас өөр хүн ерөнхий сайд болж чадахгүй шүү дээ дандаа мөнгөнд наз нөхдөө улс орноо худалдасан хүмүүс л байгаа шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 11/

    энэ нийтлэл Алтанхуяг болон түүний хүмүүсийн зохион байгуулалттай бичсэн нийтлэл байна аа тодорхой шүү дээ өөрсдөө чадахгүй болохоор ингэж байгаа юм битгий тэг лдээ

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 11/

    энэ нийтлэл Алтанхуяг болон түүний хүмүүсийн зохион байгуулалттай бичсэн нийтлэл байна аа тодорхой шүү дээ өөрсдөө чадахгүй болохоор ингэж байгаа юм битгий тэг лдээ

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 11/

    Nadad uneheer ene Amarjargal taalalgddagui,dandaa uuruu neg ih sain hun yum shig tsarailj baidag iim hun yaj tur ulsaa udirdah ve????

    1
    Хариулах