Бизнес
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2016 11 сар 22
・ 2
Энэ амралтын өдөр жиргээчидтэй хамт “Шар доктор” үйлдвэртэй танилцах боломж гарч Тэнгис кино театрын урд талбайгаас хоёр том автобус хөлөглөн Биокабинетын зүг хөдөллөө. Нийслэл цасаар хучигдсан энэ үед бидний явах зүг ертөнцийн өнгө цав цагаан өнгөөр хучигдсан байгаа нь гайхалтай харагдаж байлаа.
Биднийг угтаж “Hero” энтертайментийн ерөнхий захирал Л.Баатар, Шар Доктор үйлдвэр буюу “ЖивэртийнОргил” ХХК-ийн захирал Н.Сайнжаргал, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай нар хүлээн авч мэндэлсэн юм. Биднийг үйлдвэрийн гадаад орчинд явагдах үйл ажиллагаатай танилцуулж хэрхэн тос шахах, чацарганыг хадгалдаг газруудаар оруулж танилцуулсан юм.
Харин дотогш ороход том үйлдвэр угтлаа. Бидэнд бүтээгдэхүүн хэрхэн бүрэлдэн гарч байгааг нүдээрээ харах нь их сонирхолтой байсан юм. За тэгээд жиргээчид ч ёстой нэг “сельфи”-дэнэ гэгчийг үзүүлж өгч байлаа. Жүжигчин Г.Алтаншагай хөтлөн, танилцуулж явсаар “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай гэргийн хамт биднийг угтан авсан нь бидэнд нэр төрийн хэрэг байлаа.
Тус компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь чацаргана жимсээр “Шар Доктор” брэндийн үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чацаргана, тариалах, тариалалтыг дэмжих юм гэдгийг захирал Н.Сайнжаргал хэллээ. 2006 оноос эхлэн цехийн хэмжээнд боловсруулалт хийх, суулгац үрслүүлэх ажлуудыг хийж ирсэн бөгөөд 2011 оны 11 сард өдөрт 5 тонн чацаргана боловсруулах хүчин чадалтай 400 тоннын жимсний хөлдөөгч, зоорьтой шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байна. Мөн “Шар доктор” бүтээгдэхүүнийг Японд экспортлохоор болсоноо дуулгалаа.
Байгаль эхийн бүтээсэн хаан жимс чацаргана нь элдэв өвчин анагаах шид, тамир тэнхээ сэргээх увидас, өвөл хаврын цагт амин дэмээр тэтгэн сэлбэх үлэмж юм. “Шар доктор”-ыг амт, өнгө, үнэр оруулах гэж элдэв төрлийн нэмэлт бодис хийгээгүй бөгөөд ердөө л шахаж савласан байна.
“Шар доктор” брэндийг үйлдвэрлэхэд жимсээ 4 улирлын туршид гүн хөлдөөгчинд хадгалж, тухайн өдөр жимсээ үйлдвэрийн аргаар боловсруулж, чацарганы жимсний зөөлөн эд, тостой 100 хувийн цэвэр шүүсийг ашигладаг байна. Зөөлөн эд болон тостой тул Омега, В-н төрлийн болон зөвхөн чацарганы тосонд агууллагддаг бусад аминдэмүүд нэмж агуулдаг. Харин чацарганы тосыг зөвхөн чацарганы үр, хальснаас шахаж, гаргаж авдаг гэдгийг хэлсэн юм.
Мөн энэ үеэр SharDoctor-ыг хэрхэн амтархан уух вэ? видео бичлэгийн уралдаан зарласан гэдгийг дуулгасан юм. Супер шагнал нь iPhone 7 гар утасны эзэн болох юм. Та бүхэн доорхи хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч уралдаанд оролцох боломжтой юм байна.
Мэдээллийг энд дарж харна уу
М.Буянжаргал
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.