ТА ЯАГААД 4G LTE ДЭМЖДЭГ УТАС БАРИХ ЁСТОЙ ВЭ ?

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 24

Энэ сарын эхээр Samsung компани J2 PRIME  загварын гар утсаа олон нийтэд танилцуулж худалдаанд гаргалаа.  5 инчийн том дэлгэцтэй ард болон урд камер нь  пиксель өндөр, нэмэлт гэрэлтүүлэгтэй.

Үйлдийн системийн хувьд Андройд 6.0  учир ухаалаг утас хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангах чадалтай. Гол онцлог нь өндөр хурдны 4G LTE сүлжээ дэмждэг бөгөөд боломжийн үнэтэй юм. 

4G LTE сүлжээ дэмждэг гэдэгт гол анхаарлаа хандуулан уншигч танд сонирхолтой мэдээлэл хүргэхийг зорилоо.

4G LTE сүлжээ гэдэг нь энгийнээр бол хэрэглэгчийн мэдээлэл хүлээн авах хурдны үзүүлэлт. Хормын      төдийд  интернэт сүлжээнд байршсан олон мэдээллийг хүлээн авч, алс хол суугаа найзтайгаа царай царайгаа  харан саадгүй харилцахад түлхэц болсон Үүрэн холбооны 4 дэх үеийн стандарт юм. Өмнөх үеийн 3G сүлжээнээс дунджаар 10 дахин илүү хурдтай гэдгийг энд онцлох нь зүйтэй.

Бидний хэрэглэж буй ухаалаг утас бүхэн 4G LTE сүлжээ дэмжихгүй. Зөвхөн Band 3 буюу 1800Mгц давтамж дээр ажилладаг утас л өндөр хурдны 4G LTE сүлжээг дэмжих боломжтой.  Дээр дурьдсан Samsung J2 prime загварын утас нь 4G LTE сүлжээ дэмждэг  утасны нэг юм.

Яагаад бидэнд 4G LTE дэмждэг утас хэрэгтэй вэ  ?

   Энэ тухай ярихаас урьтаад бяцхан түүх өгүүлье. Манай алтан үеийнхний бүтээсэн “Говийн зэрэглээ” кинонд холбоочин бүсгүй Номин “Байна уу байна уу Төвөө сонсч байна уу” гэх яриа гардаг.  

    Тухайн үед харилцаа холбоо гэдэг хувь хүнээс цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан хамгийн төвөгтэй бөгөөд чухал харилцааны нэг байсан гэж хэлж болохуйц. Нэгхэн минутын хугацаанд мэдээлэл солилцохын төлөө хөдөө нутгийн малчин хэдий хэмжээний орон зай, цаг хугацааг туулж ямар хэмжээний хөрөнгө зарцуулдаг байсан нь  таамаглашгүй.

    Харин өнөөдөр бид нэгхэн минут мэдээлэл солилцохоос хол илүү давсан  хүсэл, хэрэгцээндээ хөтлөгджээ. Бидний хүсэл хэрэгцээнд нийцүүлэн мэдээллийн технологи  хором тутамд шинэчлэгдэн хөгжсөөр. Тэгвэл 4G LTE сүлжээ болон Samsung J2 PRIME загварын утас таныг Дэлхийн технологийн хөгжилд хөл нийлүүлэн алхахад хөтөч болно гэдгийг хэлэхэд таатай байна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх