Forex буюу интернэтээр мөнгө олох бизнесийн үнэгүй сургалт

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 12 сар 10 ・ 1

 

Өнөө үед гэрийн бизнес буюу гэрээсээ бизнесээ явуулах боломжтой тийм бизнес санаа хайж байгаа хэн бүхэн forex-ийн арилжааг сонирхож байна.

Энэхүү нийтлэлдээ forex арилжаа гэж юу болох, түүний бусад бизнесээс давуу тал болон зарим үед тохиолдож болох гэнэтийн бэрхшээлүүдийн талаар танилцуулах болно.

Forex -ийн үнэгүй сургалт эхлэх гэж байна

Эхлэх хугацаа: 2016 оны 12 сарын 12-нд 11 цагаас

Холбогдох утас: 88119914

 

Forex арилжаа гэж юу вэ?

Forex гэдэг нь “foreign exchange" буюу гадаад валют гэдэг үгийн товчлол бөгөөд үүнд бүх төрлийн валютуудын арилжааг хамааруулан ойлгоно.

Олонхи хүмүүс валютын арилжаанаас, хувьцааны арилжаатай адилхан ашиг олж болно гэдгийг ойлгохгүй явсаар ирсэн. Улс бүрийн валютын бусад улсын валютуудтай харьцах ханш үргэлж тогтмол хэмжээгээр хэлбэлзэж байдаг ба энэ нь арилжаанд оролцогчийн ашиг олох нөхцөл болж өгдөг.

Гэрээсээ forex-ийн арилжаанд оролцохын давуу тал

Гэрээсээ forex-ийн арилжаанд оролцоход хэд хэдэн давуу тал байдаг.

Үүнд:

Та өөрийн цагийн хуваарьтаа тохируулан арилжаанд оролцох боломжтой.
Forex зах зээл нь нэгдэхь өдрөөс тавдахь өдөр хүртэл 24 цагийн турш ажилладагаараа хувьцааны зах зээл болон албан ёсны ажлын цагийн хүрээнд ажилладаг бусад бизнесийн салбаруудаас ялгаатай. Хэрвээ та хүсвэл бүр шөнө дунд ч Forex-ийн арилжаанд оролцож болно гэсэн үг.

Том зах зээл
Forex арилжаа нь дэлхий дээрх хамгийн том зах зээл юм. Энэ нь бусад бүх зах зээлтэй холбоотой ба хөрөнгийн зах зээлтэй бүр нягт холбоотой. Энэ нь хэн ч байсан Forex-ийн арилжаанд оролцох боломжтой гэсэн үг. Энэ зах зээл дээр өдөрт дундажаар 4 триллион доллар арилжаалагдаж байна.

Арилжаанд оролцоход хязгаарлалт бага
Forex-ийн арилжаанд оролцож эхлэхэд ердөө 100$-оос бага мөнгө шаардлагатай. Хэрэв та илүү их мөнгө цуглуулах хэрэгтэй, гэртээ гэрийн эд хогшил худалдан авах шаарлагатай эсвэл eBay болон Craigslist-дээр ямар нэгэн зүйл тавьж зарах шаардлагатай болсон бол та шууд л Forex арилжаанд оролцох хэрэгтэй.

Зарим гэнэтийн бэрхшээлүүдэд анхаарал сэрэмжтэй байх шаардлагатай.

Хэрвээ та Forex зах зээлд оролцохоор шийдсэн бол тохиолдож болох хэд хэдэн гэнэтийн бэрхшээлүүдийг мэдэж байх шаардлагатай.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг нь “учир шалтгаан”-аас илүү сэтгэл хөдлөл дээр тулгуурлан гаргах
Ямар ч төрлийн хөрөнгө оруулалт дээр зөв тоглож чадвал томоохон хэмжээний мөнгө босгох боломжтой байдаг. Оролцогч өөрөө өөртөө байнга тавьж байх хэд хэдэн хязгаарлалтууд байдаг ба эдгээрээс хамгийн наад захын хязгаарлалт нь гэвэл амьдрахад шаардлагатай мөнгөөрөө эрсдэлтэй алхам хийхгүй байх хэрэгтэй.

Тоглоомын дүрмийн талаар хангалттай мэдлэггүйгээр хөрөнгө оруулалт хийх
Тоглоомын дүрмийг нарийн сайн ойлгоогүй л бол ямар ч сайн тамирчин байсан бэйсболын талбайд хол гүйж чаддаггүйтай адилхан хөрөнгө оруулалтынхаа талаар тодорхой түвшиний ойлголт авч чадаагүй л бол та тэр хөрөнгө оруултыг хийгээд төдийлөн ашиг олж чадахгүй.

Forex нь их хэмжээний мөнгө босгоход хамгийн тохиромжтой зах зээл бөгөөд тэр тусмаа гэрт тулгуурласан бизнес болгон хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Энэ нь хэн бүхэнд, цаг үргэлжид нээлттэй байдаг ба хүсвэл та өнөөдөр ч гэсэн энэ зах зээлрүү орж болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: