АН-ын даргаа “араар тавьсан” эмэгтэй гишүүд

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 11

tugjil emsАН-ын дарга Н.Алтанхуягийн Засгийн газар уналаа. Түүний унах болсон нь сөрөг хүчний зүгээс  түүнийг огцоруулах шаардлага тавьж байсантай холбоотой.

 Гэвч үнэндээ  түүний огцорсон шалтгаан нь тун энгийн. АН-ын нэр бүхий гишүүд  сөрөг хүчинтэй “нэгдэн” намын даргынхаа эсрэг санал өгсөн. Тэр бүү хэл Н.Алтанхуягийг “улаан цээжээрээ”  хамгаалж байсан УИХ дах АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ТББХ-ны хурал дээр   намын даргаа онцоруулахыг дэмжсэн кноп дарчихаад, сүүлд нь үүнийгээ андуураад дарчихлаа гэж тайлбарласан. Д.Эрдэнэбат дарга УИХ-д  хоёр жил гаржй хугацаанд суусан атлаа одоо болтол санал өгдөг кнопоо ялгахгүй байгааг мэргэжлийн сэтгэл судлаачид  анхааралдаа авмаарч  юм шиг.

АН   засаг барьсан он жилүүдэд Ерөнхий сайдаа “унагадаг нь гэм биш зан” гэж хэлэх хүмүүс ч байна. Тэртээх 1996-2000  онуудад АН засгийн эрх барьж байх  үедээ 4 удаа Ерөнхий сайдаа сольж байсныг бодвол энэ удаад Н.Алтанхуяг  АН-аас хамгийн удаан буюу 2 жил илүүтэй  Ерөнхий сайдын суудалд суусан сайд гэнэ. АН-ынхан Ерөнхий сайдаа унагаж байсан өмнөх түүх ч саяны үйл явдалтай дэндүү ойр  байх юм. АН өмнө нь засаг барьж байх 4 жилийн хугацаандаа 4 удаа  Ерөнхий  сайдаа солихдоо тухайн үед Монголын улс төрд анх “Хөдөөгийн 13″-ийн гэх фракц гэж АН-д байгуулагдсан байдаг бөгөөд тэдний ашиг сонирхолын золиос болж Ерөнхий сайдууд удаа дараа огцорч байсан  түүхтэй ажээ.

Түүх давтагддаг гэдэг үнэний ортой бололтой. Дээрх үйл явдлаас хойш  парламентэд олонхи болоогүй АН 16 жилийн дараа харьцангуй олонхи болж, Үндсэн хуулийн дагуу  МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэлтэй” хамтран Шинэчлэлийн гэх тодотголтой  АН-ын дарга Н.Алтанхуягаар тэргүүлсэн  Засгийн газар байгуулан  сайнтай  муутай  ч 2  жил ажилласан. Харин түүнийг сөрөг хүчин нь биш АН-ын гишүүд нь өөрсдөө унагалаа. Намын даргынхаа  эсрэг Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг  нарын гишүүд санал өгсөн бол Г.Баярсайхан, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Арвин Ш.Түвдэндорж,  Д.Ганхуяг нарын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд “зориудаар”  ирээгүй бололтой.

2 жил хагасын өмнө АН-ын даргаа тойрон  хүрээлж, сонгуульд нэр дэвших эрхээ авахаар Н.Алтанхуяг гэдэг хүнийг  долоох шахам долигнож  байсан хүмүүсийн зан ямар амархан хувирна  вэ?. За яахав  АН-ын эрчүүдийг  “ТҮГЖИЛДЭХ”-дээ  сурамгай, бас гарамгай юм даа гээд  орхиё. Гэтэл АН-ын эмэгтэйчүүд болох Р.Бурмаа,  Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа нар  намынхаа даргын эсрэг хандах нь ямар учир вэ?

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх